Энэтхэг 2027 он гэхэд хамгийн олон хүн амтай улс болно

Хуучирсан мэдээ: 2021.07.12-нд нийтлэгдсэн

Энэтхэг 2027 он гэхэд хамгийн олон хүн амтай улс болно

Энэтхэг 2027 он гэхэд хамгийн олон хүн амтай улс болно

НҮБ-ын тооцоолсноор Энэтхэг хүн амынхаа тоогоор 2027 онд Хятадыг давж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болно гэв. Гэвч тэр хэрээр тус улсад иргэдийн амьжиргаа, орон байрны асуудал тулгарч байгаа юм.

Өдгөө 1.3 тэрбум хүнтэй Энэтхэгт асар олон хүн хөдөө тосгодоос сайн боловсрол, сайхан амьдрал хайн хотод шилжин суурьших болжээ. Гэвч тэр олон хүнийг суулгах орон сууцны асуудал шийдэгдээгүй тулгамдсан асуудал хэвээр байна. Улмаар том хотуудад хууль бусаар оршин суух, хаягийн зөрчил үүсэх зэрэг асуудлууд хэрээс хэтэрчээ.

Түүнээс гадна хууль бус орон сууцнууд ариун цэвэр муутай, хууль бус шугам сүлжээтэй, хулгайн цэвэр ус, тогтой байдаг нь маш том асуудал үүсгэж байгаа юм. Энэтхэгийн засгийн газар 2015 онд хотуудыг орон сууцжуулах кампанит ажил эхлүүлсэн нь дараа жил дуусах хугацаатай. Гэвч төлөвлөгөөний дагуу хотод 20 сая айлын орон сууц, хөдөөд 30 сая ойлын орон сууц барих ажил хугацаандаа амжих эсэх нь тун эргэлзээтэй байна.

Түүнчлэн Энэтхэгийн хамгийн олон хүн амтай Уттар Прадеш мужид хоёр хүүхдийн бодлого хэрэгжүүлэхээр хуулийн төсөл боловсруулж эхэлжээ. Тус хуулийн дагуу хоёроос дээш хүүхэдтэй гэр бүлүүдэд засгийн газраас аливаа тэтгэмж, тусламж олгохгүй, төрийн ажилд орохыг хориглох аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж