Сельфи хийж байгаад 11 хүн аянгад ниргүүлж нас баржээ | News.MN

Сельфи хийж байгаад 11 хүн аянгад ниргүүлж нас баржээ

Сельфи хийж байгаад 11 хүн аянгад ниргүүлж нас баржээ

Сельфи хийж байгаад 11 хүн аянгад ниргүүлж нас баржээ

Энэтхэгийн Ражастан мужийн Жайпур хотноо өнөөдөр цамхаг дээр аянга бууснаас 11 хүн нас барж, өөр олон хүн гэмтэж бэртжээ. Бороо орж байхад цамхгийн орой дээр сельфи зураг авч байсан хүмүүс аянгад цохиулсан аж. Аянга буухад цамхгийн орой дээр 27 хүн байжээ. Энэтхэгийн цагдаагийн газраас мэдээлснээр хохирогчдын олонх нь залуу хүмүүс гэнэ. Тус цамхаг нь жуулчдын ихээр зорин очдог 12-р зууны үеийн Амер Форт гэх далайн эргийн боомтод оршдог байна.

Ражастан мужийн захирагчийн зүгээс аянгад цохиулж нас барсан хохирогчдын ар гэрийнхэнд 500 мянган рупий буюу 6700 ам.долларын нөхөн олговор олгохоо мэдэгджээ. Ражастан мужид өчигдөр л гэхэд есөн хүн аянгад цохиулж нас барсан аж.

Энэтхэгт зургаагаас есдүгээр сарын хооронд борооны улирал үргэлжилдэг ба энэ хооронд хүмүүс аянгад цохиулж нас барах нь цөөнгүй. Тухайлбал, 2004 оноос хойш Энэтхэгт 2000 хүн дээрх байдлаар нас баржээ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор 1960-аад онтой харьцуулахад тус улсад аянга буух үзэгдлийн тоо хоёр дахин нэмэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-12 216.200.84.190

crazy,bad energc

Avatar

Зочин 2021-07-12 202.55.191.44

Ayngand tsohiulj uheh ymsan

Avatar

Зочин 2021-07-12 208.38.3.34

Tenegeesee bolz uhsen humuust mongo ogdog n yaz baigaa yum boloo

Avatar

Зочин 2021-07-12 202.126.88.186

Аянга тоглоом биш шүү. Гол н чмарч найраагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж