Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт хууль бусаар алт олборлогчид нутгийн иргэдтэй муудалцаж, хүний амь нас эрсдсэн гэсэн мэдээлэл өнөөдөр зарим хэвлэлээр гарсан юм. Эх сурвалжийн мэдээллээр Дарви сумын иргэн Б-ийн өвөлжөөний ойролцоо алт олборлохоор хүмүүс очсоноор маргаан дэгджээ. Тус сумын нутгийн иргэд алт олборлогчдод газраа ухуулахгүй хэмээн зодолдсоноос 27 настай эрэгтэй тархиндаа гэмтэл авч, нас барсан байна. Одоогоор хэргийг шалгаж байна.
Н.Түвшин