Орон нутгийн замд дөрөв, нийслэлд нэг хүн ослоор нас баржээ | News.MN

Орон нутгийн замд дөрөв, нийслэлд нэг хүн ослоор нас баржээ

Орон нутгийн замд дөрөв, нийслэлд нэг хүн ослоор нас баржээ

Орон нутгийн замд дөрөв, нийслэлд нэг хүн ослоор нас баржээ

Зам тээврийн ослын улмаас хоёр хоногт /2021.07.10-11/ таван хүн амиа алдаж, есөн хүн гэмтжээ. Тодруулбал, авто ослоор нас барсан хүмүүсийн дөрөв нь орон нутагт, нэг нь нийслэлд тус тус бүртгэгджээ. Ноцтой ослуудаас дурдвал,

  • Баянзүрх дүүргийн нутаг, Хонхорын замд суудлын автомашин онхолдож, зорчигч нь амь насаа алдсан ноцтой осол энэ сарын 10-нд шилжих шөнийн 02:00 цагт гарсан байна.
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Дэмчогийн хийд явах шороон замд суудлын автомашин онхолдож, зорчиж явсан нэг хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн ноцтой осол энэ сарын 10-нд гарчээ.
  • Сүхбаатар аймагт суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж, амь насыг хохироосон ноцтой осол өчигдөр 11:00 цагийн орчимд гарсан байна.
  • Увс аймагт ачааны автомашин онхолдож жолооч, зорчигч нарын хоёр хүн амиа алдсан байна.

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай утсанд баяр амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 316 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Цагдаагийн алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон  97 жолоочийг илрүүлэн саатуулсан байна. Цагдаагийн байгууллагаас иргэдийг аян замд гарахдаа хурдаа тохируулахыг сануулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-12 50.81.196.164

Манайхан жоохон л тэсээд ирээдүйгээ бодож үйлдлээ цэгнэж ухаантай тэвчээртэй яв л даа. Бид цөөхүүлээ ш дээ. Юунаас хоцрох гээд ингэж яардаг юм бэ. Бүх зүйл ээжлээ цагаа хүлээгээд байж л байна.

Avatar

Зочин 2021-07-12 202.179.24.176

eh b** uzegd

Avatar

Tr 2021-07-12 66.181.176.141

За тэгээд дүрэм зөрчигчидөө өршөөгөөд л байж дээ. Бие биенээ дайрч, мөргөж алсаар байтал өршөөх хүн ч үлдэхгүй биз.

Avatar

Баги 2021-07-12 202.126.88.186

Ихэнхдээ согтуу эсвэл хараа муу жолоочид аваарт ордог юмда. Архи бүү уу, хараа муу бол шил зүүгээд жолоо барь

Avatar

Зочин 2021-07-12 66.181.176.141

Ихэнхдээ хэнэггүй, тэнэг, хариуцлагагүй үе дамжсан оркууд осол гаргаж мөрөөрөө явж байгаа бусаддаа гай болдог юм даа.

Avatar

Зочин 2021-07-12 192.82.76.254

Боловсрол, даруу зан, эрүүл ухаан чухал шүү. Шинэ жолооч аваар гаргадаггүй. Хуучраад ирэхээрээ онгирч давхиад аваар хийдэг.

Avatar

иргзн 2021-07-12 202.179.25.90

тэгнэ ээ , урт амралт дуусах яагаа ч үгүй байдаг,эхний өдрүүдэд л ингэж байгаа юм цааш даа яанаа,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж