Засгийн газрын шийдвэрээр Үндэсний Их баяр наадмын амралтыг сунгаснаар энэ жил анх удаа ес хоног амрахаар болсон. Гэхдээ энэ долоо хоногийн Баасан гаригийн ажлын өдрийг долдугаар сарын 24-ний Бямба гаригт шилжүүлж, зохион байгуулсан юм.
Тодруулбал, баяр наадмын амралтын өдрүүд тав хоног үргэлжилдэг ч энэ жил Баасан гаригийг амралтын өдөр болгосон юм. Иймд ес хоногийн амралт энэ долоо хоногийн Ням гаригт дуусч, харин ирэх Бямба гаригийг ажлын өдөрт шилжүүлсэн билээ.
Холбоотой мэдээ