Евро-2020 тэмцээний финалын тоглолт өнгөрсөн шөнө Лондон хотын Уэмбли цэнгэлэхэд явагдаж, аваргаа тодрууллаа. Хөлбөмбөгийн спортыг үндэслэгчид гэгддэг англичууд энэ тэмцээнд түрүүлж, хөлбөмбөгийг эргэн гэрт нь авчирна гэж байсан бол италичууд бүтэл муутай он жилүүддээ цэг тавихыг хүссэн.
Английн шигшээ баг хамгийн сүүлд 1966 онд томоохон тэмцээний шигшээ тоглолтод тоглож байв.
Талбай дээрээ, хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор тоглосон Английн шигшээ баг тоглолт дөнгөж эхлээд хоёр дахь минутад гоол оруулж, цөс ихт фэнүүдээ "галзууруулсан". Тус гоолыг Люк Шоу оруулсан. Хожигдож эхэлсэн италичууд тооны харьцааг тэнцүүлэх гэж хоёрдугаар үеийн 67 дахь минут хүртэл зүтгэсэн. 67 дахь минутад Леонардо Бонуччи гоол оруулж, тоглолтын тооны харьцааг тэнцүүлэв.
Ийнхүү үндсэн цаг, нэмэлт цагт нэмж гоол оролгүй өндөрлөж, торгуулийн цохилтоор 16 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээний аваргыг тодруулах болсон. Хамгийн харамсалтай нь, Английн шигшээн ахлах дасгалжуулагч Гарет Саутгетын сэлгээгээр талбайд оруулсан гурван тоглогч болох Маркус Рашфорд, Жэйдон Санчо, Букайо Сака нар торгуулийн цохилтоо алдаж, Италийн шигшээ баг Европын аваргаар тодорлоо.
Энэхүү тоглолтын шилдгээр Италийн хамгаалагч Леонардо Бонуччи тодорсон бол Евро-2020 тэмцээний шилдэг тоглогчоор Италийн хаалгач Жианлужи Доннарумма шалгарсан.
Тоглолтын дараа Италийн дасгалжуулагч Роберто Манчини "Залуус маань гайхалтай байлаа. Тэдний талаар хэлэх үг алга. Зүгээр л гайхалтай баг. Тоглолт хэцүү болно гэдгийг мэдэж байсан. Ялангуяа эхний гоол орсны дараа улам хэцүү болсон. Гэхдээ бид эргэн ирж чадлаа. Торгуулийн цохилт дээр бага зэрэг аз хэрэгтэй. Мөн Англиас уучлалт гуйя. Тэд энэ тэмцээний турш сайн байсан" хэмээсэн.
Харин Английн дасгалжуулагч Гарет Саутгет "Үнэхээр сэтгэл гонсойж байна. Тоглогчид маань магтаал хүртэх эрхтэй. Тэд байж болох бүхий л боломжтой зүйлийг хийлээ. Тэд өөрсдийнхөө төлөө тэмцэж чадсан" хэмээжээ.
Евро-2020 тэмцээний мэргэн буучаар Кристиано Роналдо тодорсон бол шилдэг залуу тоглогчоор Испанийн Педри шалгарав.
Иргэн 2021-07-12 192.82.91.245
0англичууд нэгдүгээр үед 2 гоол хийх хэмжээнд довтлох байтал хамгаалж тэнэгтээд хожигдлоо, дасгалжуулагч гэж тэнэг амьтан тоглолт дуусч байхад 3 тамирчин оруулдаг нь буруу, сэргээн эрт хийх байсан юм, фодинг тоглуулах ёстой байсиймаа, стерлинг өмнөх тоглолтуудад сайн тоглосон харин энэ тоглолтод их гай болсон доо, хоёрдугаар үед суулгах байсийм
Зочин 2021-07-12 66.181.180.253
Italy aguu yum. Italy d haruud bhgui bna gej bmaargui yum hulbumbugiin bagiinh n garaani 11 t har toglogch negiig ch olj harsangui. Ene magadgui europig suhruulj yavsan huchirheg gurnii ur hoich gedeg uzel sanaa erhemseg orshihuitai n holbootoi bh.
Сонирхогч 2021-07-12 64.119.24.98
Англи түрүүлсэн бол гоё байх байлаа. Даанч харамсалтайгаар ялагдлаа.
Миний хувьд цаашдаа дахиж хөлбөмбөгийн ямар ч тэмцээн үзэхгүй ээ. Одоо хангалттай болийдоо. Миний дэмжсэн баг дандаа ихэвчлэн хожигдох юм даа. Харамсалтай санагдаж байна.
Тэр Италичууд тонил цаашаа. Хар гайнууд.
Ер нь Италийн хөлбөмбөгчид цаанаа л нэг зэвүүн балиар хөгийн шүү.
Зочин 2021-07-12 202.126.90.4
БИ Ч ҮЗЭЭГҮЙ Л ДЭЭ НЭГ Ч ТОГЛОГЧ. ГЭХДЭЭ ЧИНИЙ БАЙГАА БАЙДАЛ МИНИЙХТЭЙ ИХ ТӨСТЭЙ ЮМ ЮМАНД ХАНДАХ ХАНДЛАГА ЭНЭ ТЭР ЧИНЬ. БИ ӨӨРИЙНХӨӨ КОММЕНТИЙГ УНШСАН МЭТ САНАГДЛАА. ОДОО АМЬДРАЛАА БОД УЛСАА БОД. ЭНЭ МОНГОЛ УЛСЫН АН МАН ГЭЭД ХОГЫН ХҮН ЧАНАРГҮЙ НОВШНУУДЫН ЦУГЛУУЛГА СҮЙРҮҮЛЖ ДУУСГАЛАА. БИД ХӨЛ БӨМБӨГ ОЛИМП ҮЗЭЭД СУУХ ЦАГ ОН ЖИЛҮҮД ОГТ БИШ. ЯДАХДАА ЭНЭ УЛСЫН ТӨЛӨӨ НЭГ Ч ГЭСЭН ШИЙДМЭГ ҮЙЛС ХИЙГЭЭД ДУУСВАЛ ҮХЭХДЭЭ ӨӨРСӨДДӨӨ ХАРАМСАХГҮЙ БАЙЖ МАГАД.
Зочин 2021-07-12 130.253.53.76
KBITANTSI, BLCN
traknii jolooch,SEJGIIN GUILAGCHID 2021-07-12 130.253.53.76
GERMANIIG BODGYI,TA NARIIG BLOKLOJ
BARIMTAAS BUSAD BITII TSAGIIN SADAA BOLOOD BAI,+URBAGCHID ASHIGS 2021-07-12 130.253.53.76
BURUU MEDEEGYI,URTSUN XYN BAIBAL SAITNAAS,KODOO
OLON NIITED ULCIIXAA CAITAD TAL TALAAR NI NIILYYLEEREE.
TOLGOIGOO MEDEEREE, SHAAlTSAX GUILAGCHNII YMXII b*** GUDMAAR YMXII 2021-07-12 130.253.53.76
ajliin bairnii, + bos suunyyd, ?
OC BARIJ DARLAX SANAATAI,GAZAR XASHAANII XUULIAR,OPON NUTGIIG NYYLGEJ XULGAI XIIVDEE,
Зочин 2021-07-12 64.119.16.115
19 тэй бацаанаар 5 дах цохилтоо хийлгээд буруудлаа. Хөл нь салгалсан л гарч байгаа ш дээ. Тэр стерлинг, грилиш, люк шоу хаачсан юм. Сэлгээний 3 алдлаа. Гэхдээ германыг буулгаж авсан нь гол. 22 онд будаа болгоноо италийг дэлхийн аваргаар!
Хөл бөмбөг сонирхогч Ш.Раднаа: . 2021-07-12 64.119.20.161
Англи эхлээд гоол хийсэн нь гай боллоо.Гоол хийчихээд тоглогчид нь сууж хамгаалах гэж их хүч зараа биз.Раашфордыгоо ядаж хоёр дугаар үед гаргаад довтолж тоглосон бол яах байсан бол? АНГЛИЙН ХААЛГАЧ ИТАЛИЙНХААС ТААРУУ ГЭДЭГ НЬ ИЛТ БАЙСАН ТУЛ ҮНДСЭН ЦАГТ Л АНГЛИЧУУД ХОЖИХЫГ БОДМООР ЮМ. Тэгсэнгүй.Тэгдээ Пикфорд сайн тоглосон.Италийн хаалгач түүнээс илүү байлаа.Шигшээ тоглолт үзүүштэй боллоо.Английн Кийн, Италийн Бонучи, Келиний нарыг магтахгүй бол алдас болно биз…
Хөл бөмбөгдөө баярлалаа 2021-07-12 103.57.94.110
Сэтгэл хөдөлгөж стреес тайлсан гайхамшигт хөл бөмбөгдөө баярлалаа.
Ураа,Италид ялялт 2021-07-12 67.81.184.102
Англи,Итали 2лаа сайн б.лаа.Гэвч Итали ялах ёстой юм
Лорд 2021-07-12 64.119.19.163
Англи сайн баг. Даан ч дандаа азгүйтнэ. Итали сайн л үзлээ. Яван чангарлаа. Би тэгэхдээ Голландыг дэмжсэн л дээ. Даан ч аль эрт мултахчихсан.
Саутгетт 2021-07-12 202.126.89.147
Хүүхэд хүүхэд л байдаг
иргэн 2021-07-12 202.179.25.90
Англи Италийг чаж барахав дээ, угаасаа л ойлгомжтой байсан юм чинь дээ,
Зочин 2021-07-12 202.21.109.86
УГААСАА МУНДАГ