Италичууд хөлбөмбөгийг гэр рүү нь явуулсангүй

Хуучирсан мэдээ: 2021.07.12-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Италичууд хөлбөмбөгийг гэр рүү нь явуулсангүй

Италичууд хөлбөмбөгийг гэр рүү нь явуулсангүй

Евро-2020 тэмцээний финалын тоглолт өнгөрсөн шөнө Лондон хотын Уэмбли цэнгэлэхэд явагдаж, аваргаа тодрууллаа. Хөлбөмбөгийн спортыг үндэслэгчид гэгддэг англичууд энэ тэмцээнд түрүүлж, хөлбөмбөгийг эргэн гэрт нь авчирна гэж байсан бол италичууд бүтэл муутай он жилүүддээ цэг тавихыг хүссэн.

Английн шигшээ баг хамгийн сүүлд 1966 онд томоохон тэмцээний шигшээ тоглолтод тоглож байв.

Талбай дээрээ, хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор тоглосон Английн шигшээ баг тоглолт дөнгөж эхлээд хоёр дахь минутад гоол оруулж, цөс ихт фэнүүдээ "галзууруулсан". Тус гоолыг Люк Шоу оруулсан. Хожигдож эхэлсэн италичууд тооны харьцааг тэнцүүлэх гэж хоёрдугаар үеийн 67 дахь минут хүртэл зүтгэсэн. 67 дахь минутад Леонардо Бонуччи гоол оруулж, тоглолтын тооны харьцааг тэнцүүлэв.

Ийнхүү үндсэн цаг, нэмэлт цагт нэмж гоол оролгүй өндөрлөж, торгуулийн цохилтоор 16 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээний аваргыг тодруулах болсон. Хамгийн харамсалтай нь, Английн шигшээн ахлах дасгалжуулагч Гарет Саутгетын сэлгээгээр талбайд оруулсан гурван тоглогч болох Маркус Рашфорд, Жэйдон Санчо, Букайо Сака нар торгуулийн цохилтоо алдаж, Италийн шигшээ баг Европын аваргаар тодорлоо.

Энэхүү тоглолтын шилдгээр Италийн хамгаалагч Леонардо Бонуччи тодорсон бол Евро-2020 тэмцээний шилдэг тоглогчоор Италийн хаалгач Жианлужи Доннарумма шалгарсан.

Тоглолтын дараа Италийн дасгалжуулагч Роберто Манчини "Залуус маань гайхалтай байлаа. Тэдний талаар хэлэх үг алга. Зүгээр л гайхалтай баг. Тоглолт хэцүү болно гэдгийг мэдэж байсан. Ялангуяа эхний гоол орсны дараа улам хэцүү болсон. Гэхдээ бид эргэн ирж чадлаа. Торгуулийн цохилт дээр бага зэрэг аз хэрэгтэй. Мөн Англиас уучлалт гуйя. Тэд энэ тэмцээний турш сайн байсан" хэмээсэн.

Харин Английн дасгалжуулагч Гарет Саутгет "Үнэхээр сэтгэл гонсойж байна. Тоглогчид маань магтаал хүртэх эрхтэй. Тэд байж болох бүхий л боломжтой зүйлийг хийлээ. Тэд өөрсдийнхөө төлөө тэмцэж чадсан" хэмээжээ.

Евро-2020 тэмцээний мэргэн буучаар Кристиано Роналдо тодорсон бол шилдэг залуу тоглогчоор Испанийн Педри шалгарав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж