Экс найз залуугийнхаа машинаар нь 49 удаа улаан гэрэл зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.12-нд нийтлэгдсэн

Экс найз залуугийнхаа машинаар нь 49 удаа улаан гэрэл зөрчжээ

Экс найз залуугийнхаа машинаар нь 49 удаа улаан гэрэл зөрчжээ

Хятадын Жэжян мужийн цагдаа нар замын хөдөлгөөний дүрмийг удаа дараа зөрчсөн Лоу гэгч эмэгтэйг баривчилжээ. Хэргийн шалтгааныг тодруулахад Лоу нь өөр эмэгтэйг дагаад салж явсан экс найз залуугаа хорлохын тулд машинаар нь 49 удаа улаан гэрэл зөрчсөн аж.

Нутгийн хэвлэлд мэдээлснээр тэрбээр экс найз залуугийнхаа Audi машиныг түрээслээд өг хэмээн Чен гэгч эрэгтэйг ятгажээ. Харин Чен машиныг түрээсэлж авмагцаа Жу гэгчид хүргэж өгсөн байна. Тийнхүү Жу болон Лоу нар хамтдаа хоёр өдрийн турш хаа сайгүй явж, замын хөдөлгөөний дүрмүүдийг зөрчиж, тэр дундаа 49 удаа улаан гэрлээр явжээ.

Харин машины эзнийг Чийн гэх бөгөөд тэрбээр өөр найз бүсгүйтэй болохоосоо өмнө Лоутай болздог байсан аж. Гэтэл хаягдсандаа хорссон Лоу машиныг нь аль болох их торгуульд хутгаж өшөөгөө авахыг оролдсон нь энэ байж. Ингэхдээ тэрбээр хорон үйлдэлд нь тус болбол өөртэй нь болзно хэмээн амлаж, Жуг уруу татсан байжээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж