Уйгур болон бусад исламын шашинт үндэстний цөөнхийн эрхийг зөрчиж буй асуудлаар Хятадын 23 компанийг АНУ-аас өнгөрсөн долоо хоногт хар жагсаалтандаа шинээр нэмжээ. Үүний хариуд Бээжингийн зүгээс АНУ-ын энэ үйлдэлд шаардлагатай хариуг нь нэн даруй барихаа өчигдөр/2021.7.11/ мэдэгдсэн юм.
БНХАУ-ын Худалдааны яам АНУ-ын үйлдлийг “Хятадын компаниудад шалтгаангүйгээр дарамт шахалт учруулсан, олон улсын эдийн засаг, худалдааны дүрмийг ноцтой зөрчсөн хэрэг” хэмээн онцлон мэдэгджээ. Улмаар үүний эсрэг "Хятадын компаниудын эрх ашиг сонирхлыг өмгөөлөхийн тулд Бээжин шаардлагатай бүгдийг хийнэ” хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ одоогоор ямар хариу барих талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Хятадын талаас Шинжаан-Уйгурт ямар нэг хууль бус, хүний эрх зөрчсөн үйлдэл хийгээгүй гэдэг байр суурийг байнга илэрхийлдэг.
Гэтэл уйгурчуудыг хорих, хянах, дарамтлах, шийтгэхэд Хятадын дээрх 23 компани хамтардаг гэж буруутган хар жагсаалтанд оруулж байгаагаа АНУ-ын засгийн газар зарласан. Ингэснээр тус компаниуд АНУ-аас ямар нэг эд бараа, сэлбэг худалдан авах боломжгүй болж байгаа юм. Үүнээс өмнө Вашингтоны хар жагсаалтад Хятадын 14 компани байжээ.
Эх сурвалж: MARKETWATCH
Холбоотой мэдээ