Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Хуучирсан мэдээ: 2021.07.12-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 27-29 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Ойрын хоёр хоногтоо нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж