Евро: Шигшээ тоглолтуудын тухай баримтууд

Хуучирсан мэдээ: 2021.07.11-нд нийтлэгдсэн

Евро: Шигшээ тоглолтуудын тухай баримтууд

Евро: Шигшээ тоглолтуудын тухай баримтууд

Евро 2020 аваргыг тодруулах шигшээ тоглолт өнөөдөр (2021.07.11) шөнө 03:00 цагт Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд Итали, Английн шигшээ багуудын хооронд явагдах билээ. Италийн шигшээ баг энэ тэмцээнд нийт 12 гоол оруулсан амжилттай байгаа бол Английн шигшээ багийн хувьд хаалгандаа ердөө ганцхан гоол алдсан гэх супер амжилттайгаар хоорондоо тулах гэж байна. 

Энэ удаа бид та бүхэнд финалын тоглолтод үзүүлж байсан рекорд амжилтууд болон хэрэв Англи болон Итали аварга болвол ямар ямар амжилт эвдэгдэх талаар сонирхолтой фактуудыг хүргэх гэж байна.

Финалын тоглолтуудын рекорд амжилтууд:

  • Европын Аваргын шигшээ тоглолтын түүхэнд хоёр багийн тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдсэн ганцхан тохиолдол байдаг байна. Энэ нь 1976 оны Чехословак, Баруун Германы шигшээ багуудын тоглолт юм. Хоёр баг үндсэн цагт 2:2 харьцаатай тэнцэж байсан бөгөөд торгуулийн цохилтоор тоглолт шийдэгдсэн юм. Улмаар  Чехословакийн шигшээ баг ядах юмгүй таван пеналтаа амжилттай гүйцэтгэж, аваргын цомын эзэд болж байжээ. 

  • Харин Европын Аваргын финалын түүхэнд хоёр баг үндсэн цагт 0-0 харьцаатай тэнцсэн ганцхан тохиолдол байдаг бөгөөд энэ нь 2016 оны Франц, Португалын шигшээ багуудын тоглолт юм. Уг тоглолт нэмэлт цагт шийдэгдэн Португалын шигшээ багийн довтлогч Эдер сэлгээгээр орж ирэн гоолдож аваргын цомыг өргөж байсан байна.

  • ЕАШТ-ий түүхэнд аваргаа хамгаалсан цорын ганц улс Испани байдаг. Тэд 2008, 2012 оны Европын Аваргад дараалан түрүүлж байжээ.

  • Европын Аваргын финалын түүхэнд хамгийн олон гоол орсон тоглолт бол 2012 оны шигшээ тоглолт юм. 2012 онд Украин/Польш улсуудад зохиогдсон ЕАШТ-ий финалд Итали, Испанийн шигшээ багууд үлдсэн билээ. Уг тоглолтын эцсийн үр дүн 4-0 харьцаатай дуусч байсан бөгөөд энэхүү тоглолт финалын түүхэнд хамгийн их гоол орсон тоглолт болсон юм.

Хэрэв тэд хожвол:

Англи 

  • Английн хувьд Европын аваргын финалд тоглож буй 13 дахь улс юм. Өмнөх 12 улсын гурав нь анхны финалдаа хожигдож байжээ.
  • Европын Аваргын түүхэнд нийт 10 улс түрүүлж байсан бөгөөд Английн шигшээ баг Вемблид Италийг буулган авч чадвал 11 дэх улсаар тодрох юм.

Итали: 

  • Хэрвээ Италийн шигшээ Вемблид англичуудыг буулган авч чадвал Европын Аваргын түүхэнд хоёр удаа түрүүлсэн дөрөв дэх баг болно.
  • Энэ удаа италчууд аварга авбал Европын түүхэнд хамгийн их гоол оруулж аварга авсан багаар тодрох юм.
  • Роберто Манчини дасгалжуулагч хэрэв аварга авбал Английн дээд лиг, Европын аваргад түрүүлсэн анхны дасгалжуулагч болох юм.

Newmeta - М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж