Тоглолтын өмнө: Английн хараал арилах уу? | News.MN

Тоглолтын өмнө: Английн хараал арилах уу?

ЕВРО-2020

Тоглолтын өмнө: Английн хараал арилах уу?

Тоглолтын өмнө: Английн хараал арилах уу?

Бид бүхний хүсэн хүлээсэн ЕВРО 2020 тэмцээний шигшээ тоглолт хэдхэн цагийн дараа эхлэх гэж байна. Английн шигшээ баг түүхэндээ анх удаа ЕАШТ-ий шигшээд шалгараад байгаа бол италичууд 2012 онд хамгийн сүүлд ЕАШТ-ий шигшээд шалгарч байв.

Тоглолт Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд явагдах учир мэдээж хэрэг Английн багт ашигтай зүйл болоод байгаа. Энэ талаар ч Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Соутгэйт: “Цэнгэлдэх хүрээлэнгийн уур амьсгал гайхалтай байх болно. Энэ үнэхээр чухал зүйл” гэж хэлээд амжсан.

Английн шигшээ багийн хувьд Манчестэр Ситигийн хагас хамгаалагч Фил Фодэн бэлтгэл дээр бага зэргийн бэртэл авсан гэсэн мэдүүлэгтэйгээр энэ удаагийн тоглолтыг эхлүүлэх болно. Харин италичуудын хувьд Спиназоллагийн бэртэл тэдний хамгийн гол дайсан болоод байна.

Италийн шигшээ багт Челсигийн хослол байгаа нь сайн мэдээ юм. Учир нь тэд Премьер Лигт Английн шигшээгийхэнтэй байнга тоглодог өрсөлдөгчдийнхөө тоглолтын арга барилыг маш сайн мэднэ. 

Хоёр багийн хувьд хоёул энэ тэмцээнд оролцож байгаа хамгийн сайн системтэй багууд. Ялангуяа Английн хувьд тактикаас гажууд юм хийсэн тохиолдолд тоглогчийг шууд сэлгээнд суулгаж байгаа нь ажиглагдаж байсан. Дасгалжуулагч Соутгэйт бөмбөгний эрх мэдлийг Рахим Стерлингэд өгсөн. Энэ ч утгаараа тэр энэ тэмцээний турш хамгийн олон хууралт хийсэн тоглогч болоод байна. 

Харин Италийн багийн хувьд хэсгийн тоглолтуудад Берардиг гараанд гаргаж байсан ч хасагдах шатны тоглолтуудад Фэдэрико Кьезаг дасгалжуулагч илүүд үзэх болсон. Өнөөдрийн тоглолтод ч Кьезаг гаргах нь дамжиггүй. Хамгаалалтын хувьд мэдээж хэрэг Бонуччи, Кьеллингийн хослол гараанд гарч, Харри Кэйний эсрэг нүүр тулна.

Онцлох тоглогч: Рахим Стерлинг

Рахим Стерлингийн гоцлон тоглолт Италийн хамгаалалтыг сэтлэх гол түлхүүр болох нь ойлгомжтой. Түүнийг хамгаалж тоглох Ди Лорензо өнөөдрийн тоглолтод тун завгүй байх болов уу. Түүнийг хамгаалах өөр нэгэн тоглогч бол Фэдэрико Кьеза байх магадлалтай. Гүйлтийн тэсвэр өндөртэй, бүтэн талбай туулах чадвартай тоглогчийн хувьд Стерлингийг хамгаалахад их туслалцаа үзүүлэх болно. Хэрэв тэр энэ тоглолтод сайн тоглож Английн баг аварга болвоос магадгүй тэмцээний шилдэг тоглогч болох ч боломжтой байгаа юм. Стерлингийн хувьд аль хэдийнэ гурван гоол хийгээд байгаагаас гадна шөвгийн дөрөвт Данийн багийн эсрэг багтаа торгуулийн цохилт авчирсан.

Тоглолтын тухай баримт:

  • Английн шигшэээ Италийн эсрэг хийсэн сүүлийн 14 тоглолтынхоо ердөө хоёрт нь л ялалт байгуулсан. Уг хоёр тоглолт хоёул нөхөрсөг тоглолт байсан.
  • Италийн шигшээ том тэмцээний хүрээнд Английн багт нэг ч ялагдаж байгаагүй.
  • Италийн шигшээ 10 дахь удаагаа том тэмцээний шигшээд шалгарч байна. Тэдний өмнө Германы шигшээ 14 удаа шигшээд тоглосон гэсэн амжилттай байдаг. Гэсэн хэдий ч италичууд 1968 оноос хойш ЕАШТ-д түрүүлээгүй.
  • Английн шигшээ ЕАШТ-ий шигшээд үлдэж буй түүхэн дэх 13 дахь улс болоод байна.
  • Гурван Арслангууд Уэмблид хийсэн сүүлийн 17 тоглолтынхоо 15-д нь ялалт байгуулсан
  • Харри Кэйн Английн шигшээн төлөө хийсэн сүүлийн 27 тоглолтдоо 28 гоол шууд оруулж байна. 19 гоол 9 дамжуулалт.

Newmeta - Б.Санчир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-11 67.81.184.102

Англи 100 жилдээ лав ялахгүй

Avatar

зочин 2021-07-11 202.179.25.90

хөөрхий дөө муу Англичууд , Италид нухуулна шүү дээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж