Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой өнөөдөр (2021.07.11) тохиож байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан.
Covid-19-өөс сэргийлэх зорилгоор цахимаар хүргэх наадмын нээлт "Би монгол хүн" хүндэтгэлийн хөтөлбөр өнөөдөр 16.00 цагаас телевизийн бүх сувгаар болон бусад цахим хэвлэлийн байгууллагуудаар дамжуулах аж. Тус тусгай хөтөлбөрийн цаг хойшилж байгаад хүлцэл өчиж, баяр наадмын хөтөлбөрөө цагийн хуваарийн дагуу тухлан үзэхийг зохион байгуулагчид хүсчээ. Та бүхэнд урлагийнхны цахим наадмын гангарааг танилцуулж байна.
Холбоотой мэдээ