ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар Ш.Алтантуяаг томилжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.11-нд нийтлэгдсэн

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар Ш.Алтантуяаг томилжээ

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар Ш.Алтантуяаг томилжээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр ажлаа өгчээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт (2021.07.09) гаргасан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Түүний оронд эх барих эмэгтэйчүүдийн салбарт 20 орчим жил ажиллаж байгаа Ш.Алтантуяаг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар томилжээ.

Салбартаа ЭХО-ны Ш.Алтантуяа нэрээр танигдсан тэрбээр Холбооны Бүгд Найрамдах Герман улс, Швейцарь улсуудад ажиллаж байсан туршлагатай аж.

Ш.Энхтөр нь ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлын албыг 2011 оноос өнөөдрийг хүртэл хашиж байв. Тэрбээр өмнө нь 2018 онд ажлаа өгөх хүсэлт гаргасан ч Эрүүл мэндийн яам өргөдлийг нь хүлээн аваагүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж