Дуа Липа өөрийн зургийг нийтлээд шүүхэд дуудагдав

Хуучирсан мэдээ: 2021.07.11-нд нийтлэгдсэн

Дуа Липа өөрийн зургийг нийтлээд шүүхэд дуудагдав

Дуа Липа өөрийн зургийг нийтлээд шүүхэд дуудагдав

Английн алдарт поп дуучин Дуа Липа паппарацчны дарсан, өөрийн зургийг цахим хуудастаа нийтлээд, шүүхэд дуудагдлаа. Тухайлбал, тэрбээр 2019 оны хоёрдугаар сард онгоцонд суухаар дугаарлаж байх үеийнхээ зургийг олж, Instagram хуудастаа оруулжээ. Гэвч тус зургийг "Integral Images" хэмээх компанийн зурагчин дарсан бөгөөд тус компани зургийн зохиогчийн эрхийг эзэмшдэг аж. Тиймээс "Integral Images" компани Дуа Липаг “Мэдсээр байж зохиогчийн эрх зөрчин, зөвшөөрөлгүйгээр оюуны өмч ашигласан. Түүнчлэн Дуа Липа олон дагагчтай бөгөөд түүгээрээ багагүй мөнгө олдог. Өөрөөр хэлбэл Дуа Липа бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглаж мөнгө олсон” хэмээн буруутгаж, шүүхэд дуудсан байна.

Үнэхээр ч Зохиогчийн эрхийн тухай хуулиар гэрэл зураг бол зурганд орсон хүний биш, зурагчны өмч мөн юм. Гэхдээ эх сурвалжуудын олж мэдсэнээр "Integral Images" компани Дуа Липагийн үйлдлээс хоёр долоо хоногийн дараа тус зургандаа зохиогчийн эрх авсан аж. Мөн маргаан дагуулсан зургаа Дуа Липа цахим хуудсаасаа устгасан байна. Хэдий тийм ч компанийн зүгээс Дуа Липагаас 150 мянган ам.доллар нэхэмжилж, цаашид ижил үйлдэл хийхгүй байх сануулга өгөхийг шаардаж буй аж.

Дуа Липагаас өмнө Жижи Хадид, Лайам Хемсворт, Хлое Кардашиан, Ариана Гранде, Жастин Бибер, Женнифер Лопез тэргүүтэй одод ижил шалтгаанаар шүүхэд дуудагдаж байжээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
79
ХахаХаха
31
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
9
ГайхмаарГайхмаар
8
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж