Ким, Ши нар илүү нягт холбоотой хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.07.11-нд нийтлэгдсэн

Ким, Ши нар илүү нягт холбоотой хамтран ажиллана

Ким, Ши нар илүү нягт холбоотой хамтран ажиллана

БНАСАУ, БНХАУ хоёр нөхөрлөлийн гэрээнийхээ ойгоор харилцан захиа солилцож, цаашид хамтын ажиллагаа, харилцан тусламж үзүүлэх ажлуудыг илүү бэхжүүлэхээр ам өгчээ.

Тухайлбал, Ким Жон Унаас Ши Жиньпинд илгээсэн захидал дээр “Гадаад хүчнүүдийн заналхийлэл нэмэгдэж буй энэ үед Хятад, Умард Солонгосын харилцаа амин чухал” хэмээсэн бол Ши Жиньпин Ким Жон Унд захиа илгээхдээ “Хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ” гэж амлажээ.

Тэд 1961 онд нөхөрлөлийн гэрээ байгуулснаас хойш Хятад улс Пёньяны хамгийн том, цорын ганц холбоотон болсон билээ. Түүнчлэн Умард Солонгосын цөмийн хөтөлбөрөөс болж олон улс хориг арга хэмжээ авсан нь БНАСАУ-ыг улам Бээжингээс хараат болгосон юм.

Ким Жон Уны захиан дээр “Сүүлийн жилүүдэд олон улсын үл ойлголцол, төвөгтэй байдал улам ширүүсч байгаагаас үл хамааран Пёньян, Бээжингийн харилцаа өдрөөс өдөрт хүчирхэгжиж байна. Хоёр улсын нөхөрлөл Азийн социализм, энх тайвантай чухал холбоотой. Тиймээс ч гадаад орнууд илүү нарийн бодож, дараагийн алхмуудаа төлөвлөдөг болжээ” хэмээсэн байна.

Харин Ши Жиньпиний захианд “Бээжин Пёньянтай харилцах харилцаагаа улам бэхжүүлснээр хоёр орны ард түмний илүү аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. Үүний тулд хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхийг хичээн ажиллаж байна” хэмээн дурджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж