Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны UFC 264 өдөрлөг өнөөдөр (2021.07.11) Лас Вегас хотын Т-Мобайл цэнгэлдэхэд явагдлаа. Энэ өдөрлөгийн оргил тулаан Конор МакГрегор болон Дастин Пойрье нарын хооронд болов. Хоёр тулаанч өмнө нь хоорондоо хоёр удаа тулалдаж, бие биенээ нэг, нэг ялаад байсан. Ийнхүү хайнаа хагалах тулаан өнөөдөр явагдаж, Конор МакГрегор нэгдүгээр үеийн төгсгөлд зүүн хөлөө хугалж, цааш тулалдах боломжгүй болсон учир Дастин Пойрье ялалт байгууллаа.
Нэгдүгээр үеийн төгсгөлд Конор Дастины шилбэ рүү өшиглөсөн боловч харамсалтай нь түүний хөл хугарлаа.
Conor Mcgregor broke his ankle #UFC264 pic.twitter.com/p0W9j8J7Q5
— THE NBA Hustle 🏀 (@TheNBAHustle) July 11, 2021
Хоёр тулаанчийн хувьд өнгөрөгч нэгдүгээр сарын 24-нд тулалдаж, Дастин хоёрдугаар үед хүнд цохилтоор ялж байв. Ийнхүү Дастин дахин яллаа. Харин 2014 онд тулалдахад Конор ялж байсан.
Холбоотой мэдээ