Тулгаp төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын цол, Гавьяат цол, төрийн одон медалийг өчигдөр 92021.07.110 хүртээсэн. Ардын хувьсгалын 100 жилийн ойн босгон дээр төрсөн алдартнуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.
МОНГОЛЫН РОК ПОПЫН ТӨЛӨӨЛӨЛ Д.ЖАРГАЛСАЙХАН АРДЫН ЖҮЖИГЧИН БОЛЛОО
“Чингис хаан” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, рок хөгжим судлаач Д.Жаргалсайхан Монгол Улсын Ардын жүжигчин боллоо. Монгол түмний дуулах дуртай олон олон уран бүтээлийн эзэн тэрбээр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын рок музейг үүсгэн байгуулагч, Монголын Дуулаачдын холбооны ерөнхийлөгч. Д.Жаргалсайхан 300 гаруй дууны шүлэг, аялгуу бичсэн авьяаслаг уран бүтээлч билээ.
Сонгодог урлаг, ардын урлаг, уламжлалт урлаг, тэр дундаа рок попын урлаг энэ онд 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Тусгаар тогтнолын баярын өдөр тэрбээр Ардын жүжигчин цолоор шагнагдсан явдал бол Монголын рок поп хөгжмийг төрийн хэмжээнд үнэлж буй нотолгоо гэж бодож буйгаа хэлсэн юм.
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Б.ДАШ-ЁНДОН АРДЫН БАГШ ЦОЛ ХҮРТЛЭЭ
Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын болон төр нийгмийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлж, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн Бүдрагчаагийн Даш-Ёндонд Ардын багш цол олгосон юм.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Согоот багийн уугуул эл эрхэм 1968 онд МУИС-ийг түүхийн багшийн мэргэжил эзэмшин төгсөж, сургуульдаа багшилж байгаад МАХН-ын Төв хороонд зааварлагч, Намын дээд сургуульд орлогч захирал, МАХН-ын Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч, хэлтсийн эрхлэгч, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1991 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дарга, 1997 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх, 2001 оноос Болгар улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, 2007 оноос МАХН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байна. Нэг сэдэвт зохиол хоёрыг туурвиж, олон арван өгүүлэл бичиж, философи, Монголын түүхийн сэдвээр хэд хэдэн боть ном орчуулсан.
ХӨДӨЛМӨРИЙН БААТРЫН “АЛТАН СОЁМБО” ТЭМДЭГ, СҮХБААТАРЫН ОДОНТ МАЛЧИН Р.ЦЭРЭНДОРЖ
Монголын уламжлалт мал маллах арга ухаан, малч удмын өв соёлыг өвлөн уламжлах, баяжуулан хөгжүүлэхэд болон хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Ховд аймгийн Дарви сумын малчин Рэнцэндоржийн Цэрэндоржид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Халийн Хатира
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТНУУД ТОДРОВ
- Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Хандмаагийн Даваахүү
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин Нямдайн Бадралхүү
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР Г.АДЪЯА ШАГНАГДЛАА
Төр нийгмийн ахмад зүтгэлтэн Гэлэгийн Адъяа. Монгол хүн хөх тэнгэрийн мандал, сансар огторгуйд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан “БНМАУ-ын иргэн сансрын нислэгт оролцохтой холбогдсон ажлын бэлтгэл, явцыг зохион байгуулах, сурталчлах асуудал эрхэлсэн” комиссыг амжилттай удирдан зохион байгуулсан Гэлэгийн Адъяаг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН Б.БУЯНАА
Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эх баригч эмч Баарагийн Буянаа,
СҮХБААТАРЫН ОДОНТ Д.РЭГДЭЛ
Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Дүгэрийн Рэгдэл
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ХОЁР ХҮН ШАГНУУЛЛАА
- “Дулааны цахилгаан станц-2” төрийн өмчит хувьцаат компанийн тооцооны ахлах инженер Чойжилсүрэнгийн Баасанхүү,
- “Багануур” хувьцаат компанийн Багануур уурхайн машинист Дагиймаагийн Мөнхжаргал
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР
- Тагнуулын Ерөнхий газрын Газрын дэд дарга, дэд хурандаа Батмөнхийн Батбаяр,
- Хилийн цэргийн 0132 дугаар ангийн харуулын дарга, ахлах ахлагч Ганболдын Ганхүү,
- Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Ротын ахлагч, сургагч ахлагч Гомбын Содбаяр
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
- Нийслэлийн Онцгой байдлын аврах ангийн аврагч Гомбын Отгонбаяр,
- Цагдаагийн Ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын цагдаа Баатарын Чойжилсүрэн нарыг тус тус шагналаа.
"АЛТАН ГАДАС" ОДОНГООР:
- “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Толгойт” өртөөний машинист Цэндийн Эрдэнэцэцэг,
- “Модун групп” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий захирал Должидын Батбаяр нарыг тус тус шагнаж урамшуулсан юм.
Холбоотой мэдээ