Меланиа Трамп Нью-Йорк хотод эргэн ирлээ. Гэвч зурагчдын сонирхлыг Меланиа биш, түүний хүү Баррон Трамп хамгийн ихээр татжээ. Учир нь энэ оны гуравдугаар сард дөнгөж 15 нас хүрсэн тэрбээр насандаа баймааргүй өндөр залуу болсон байна. Тэр байтугай хамт явж байхад нь танихгүй хүн бол түүнийг 180 см Меланиа, 190 см Дональд Трамп нарын хүү гэмээргүй аж.
Учир нь "New York Post" сонины мэдээлснээр дөнгөж өсвөр насандаа яваа Баррон одоо хоёр метр гаруй өндөр болж. Тэрбээр Цагаан ордонд амьдарч байхдаа нэг их олны нүдэнд өртөлгүй, хааяа нэг аав, ээжтэйгээ хамт албан ёсны арга хэмжээнд оролцдог байлаа. Харин одооноос эхлээд ийнхүү ээжтэйгээ хамт үе үе гадуур явах нь олшрох бололтой хэмээн эх сурвалжууд үзэж байгаа юм.
Барроноос өмнө 37 настай, 198 см Эрик Трамп гэр бүлийнхээ хамгийн өндөр нь байв.
Эх сурвалж: SHEKNOWS
Холбоотой мэдээ