Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн долоо дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2021.07.10) явагдлаа. Монгол бөхчүүд тэр дундаа Хакүхо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар сайн барилдаж байна.
Хакүхо хэдийгээр удаан хугацаанд барилдаагүй ч урьдынх шигээ байгаагаа харуулж, башёг тэргүүлж буй юм. Тэрбээр өчигдөр маэгаширагийн гуравт эрэмбэтэй Тобизарүтай барилдаж, долоо дахь даваагаа авч, ганц ч унаагүй башёг тэргүүлж байна. Түүний адилаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ч долоон даваатай яваа. Тэрбээр өчигдөр маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Котоэког давжээ.
Одоогийн байдлаар Нагоя башёг Хакүхо болон Тэрүнофүжи нар долоон даваа, нэг ч унаагүй тэргүүлж байгаа бол тэдний араас зургаан даваа, нэг унаатай Котоновака, таван даваа, хоёр унаатай зургаан бөх явна.
Монгол бөхчүүдийн тухайд өчигдөр Ичиножо А.Ичинноров (4-3), Хошорюү С.Бямбасүрэн (5-2), Чиёошома Г.Мөнхсайхан (4-3), Кирибаяама Б.Лхагвасүрэн (5-2), Тамаваши Б.Мөнх-Оргил (5-2) нар ээлжит даваагаа авчээ.
Холбоотой мэдээ