Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2021 оны долдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Covid-19-ийн 1735 тохиолдол батлагдаж, 11 хүн нас баржээ. Нийт эдгэрсэн тохиолдол 3756 болсон байна.
Нийт халдвар авсан тохиолдлоос Улаанбаатар хотод 873, орон нутагт 861, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 хоногт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 8037 нь хөнгөн, 3412 нь хүндэвтэр, 1051 нь хүнд, 227 нь нэн хүнд байгаа аж.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 381 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 13157 иргэн байна. Үүнээс нийслэлд 51 эмнэлэгт 6169, тусгаарлан ажиглах 14 байранд 316 иргэн, орон нутагт 316 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 6475 байгаа аж.
Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд онцгой, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын нийт 3327 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.