Хөвсгөлд 50:100 аялал жуулчлалын цогцолбор байгуулжээ | News.MN

Хөвсгөлд 50:100 аялал жуулчлалын цогцолбор байгуулжээ

Хөвсгөлд 50:100 аялал жуулчлалын цогцолбор байгуулжээ

Хөвсгөлд 50:100 аялал жуулчлалын цогцолбор байгуулжээ

Хөвсгөл аймаг аялал жуулчлалын тулгуур төв болох зорилтын хүрээнд “50:100” аялал жуулчлалын цогцолбор байгуулж, бүтээн байгуулалт нь үргэлжилж байгаа аж. Энэхүү цогцолбор нь дэлхийн уртраг, өргөргийн дөрвөн огтлолцлын хүн үзэх боломжтой цорын ганц цэг юм байна.

Дэлхийд уртраг, өргөргийн дөрвөн огтлолцлын цэг байдаг. Тодруулбал, Энэтхэгийн далай, Номхон далайн усан дотор хоёр нь, Канадын хурдны зам дээр нэг нь, үлдсэн нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд бий ажээ.

Тус цогцолбор Хатгал орох замд Мөрөн сумаас 45 километрт байрладаг байна. Тэнд орон нутгийн онцлогийг харуулсан хөшөө дурсгал, явган хүний зам, гэрэлтүүлэг, задгай театр, гүүр зэргийг байгуулж, аялагчид зургаа авахуулах тохилог орчныг бүрдүүлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эксперт. 2021-07-11 202.55.188.110

"Цогцолбор" гэдэг өргөн утгатай шүү!!

Avatar

Зочин 2021-07-11 202.126.88.163

Urgurug urtrag haa saigui ogtloltsono. Uchir n bairshil togtooh zorilgoor hunii bodoj olson system yum shuudee. 50°, 100° iin ogtlol 4 bii n unen. Ene n ardiin huvisgaliin 100 jiliin oi gedeg shig l tegsh too l yum. Hoid urgurugiin 50°, zuun urtragiin 100° n ene tseg .

Avatar

Зочин 2021-07-11 202.126.90.73

Бусад Аймгуудад ийм юм хийж өгөөсэй…Увсад л гэхэд энд тэнд хэдэн саравчууд байдаг ч иргэд нь тэрэн дээрээ гарч суучихаад сандал дээр нь модон жорлон шиг хөлөөрөө гишгээд Архи уудаг….муухай шүү !!!

Avatar

Иргэн 2021-07-11 66.181.161.71

Сайхан л юм хийсэн байна лээ, хийсэн эзэн нь ажилсаг мундаг залуу байдаг, Хөвсгөл нуур явах замд болохоор үзэхэд тохиромжтой.

Avatar

Зочин 2021-07-11 103.212.116.118

Түрүү жил очиж үзсэн онцын хүн үзэж харах юм байхгүй байналээ

Avatar

Зочин 2021-07-11 202.55.188.39

дэлхийн өргөрөг, уртрагийн огтлолцол 1 м тутамд байгаа шүү дэ. яг тэр цэг дээр нь дэлхийн соронзон орны огтлолцол ч байс байдаг . яг тэр огтлолцсон цэг дээр нохой , муур мэт махчин амьтад унтдаггүй юм . иймд нохой , муур ихэвчлэн хэвтэж унтдаг байршилд орныхоо толгойг тааруулах нь сайн зүйл

Avatar

Зочин 2021-07-11 202.55.188.109

Oiriin 2, 3 jil juulchid irehgui ee

Avatar

Зочин 2021-07-11 66.181.161.12

Огт ойлгомжгүй бичсэн байна. Мэддэг хүнээр нь тодорхой тайлбар аваад бичих нь зүйтэй. Энэ сэтгүүчид яагаад ийм боловсрол муутай байдаг юм. Зөв алдаагүй ч бичиж чаддаггүй.

Avatar

Зочин 2021-07-11 66.181.190.253

дэлхийд өргөрөг уртраг огтлолцох цэг дөрөв л байдаг хэрэг үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж