Хөвсгөлд 50:100 аялал жуулчлалын цогцолбор байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.11-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд 50:100 аялал жуулчлалын цогцолбор байгуулжээ

Хөвсгөлд 50:100 аялал жуулчлалын цогцолбор байгуулжээ

Хөвсгөл аймаг аялал жуулчлалын тулгуур төв болох зорилтын хүрээнд “50:100” аялал жуулчлалын цогцолбор байгуулж, бүтээн байгуулалт нь үргэлжилж байгаа аж. Энэхүү цогцолбор нь дэлхийн уртраг, өргөргийн дөрвөн огтлолцлын хүн үзэх боломжтой цорын ганц цэг юм байна.

Дэлхийд уртраг, өргөргийн дөрвөн огтлолцлын цэг байдаг. Тодруулбал, Энэтхэгийн далай, Номхон далайн усан дотор хоёр нь, Канадын хурдны зам дээр нэг нь, үлдсэн нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд бий ажээ.

Тус цогцолбор Хатгал орох замд Мөрөн сумаас 45 километрт байрладаг байна. Тэнд орон нутгийн онцлогийг харуулсан хөшөө дурсгал, явган хүний зам, гэрэлтүүлэг, задгай театр, гүүр зэргийг байгуулж, аялагчид зургаа авахуулах тохилог орчныг бүрдүүлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж