Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.07.11-нд нийтлэгдсэн

Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ

Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ

НЭМЭЛТ: 11.40 ЦАГ

Төв талбайд төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо. Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлдэг юм.

Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимчид хүндэтгэлийн ая эгшиглүүлдэг. Есөн хөлт их цагаан туг нь Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл болж ирсэн.

Их эзэн Чингис хаан Их Монголын тулгар төрөө байгуулж, есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн түүхтэй. Есөн хөлт цагаан тугийг Монгол орны өнцөг булан бүрийн адуун сүргийг манлайн дэл сүүлээр хийсэн байдаг.

НААДМЫН НЭЭЛТ ӨНӨӨДӨР 11.40 ЦАГТ БОЛНО

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой өнөөдөр (2021.07.11) тохиож байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Мөн иргэдийг ес хоног амраах шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Энэ жил цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж эрийн гурван наадам хийхээргүй болсон. Гэхдээ үзэгчдэд цахимаар хүргэх наадмын нээлтийн тоглолт гарна. Өнөөдөр 11.40 цагаас телевизийн бүх сувгаар болон бусад цахим хэвлэлийн байгууллагуудаар дамжуулах юм байна.

Сонирхуулахад наадмын нээлт, хаалтын төсвийн тухайд өнгөрсөн жилүүдэд 600 сая төгрөгт багтдаг байсан бол энэ жил 850 сая төгрөг байхаар төсөвлөсөн. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, өргөн дэлгэр сайхан наадаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж