Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан бүх нийтийн ес хоногийн амралт эхэлсэн. Амралтын өдрүүдэд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршлыг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Шинжилгээ өгөх зайлшгүй шаардлагатай иргэд PCR шинжилгээ өгөх хэрэгтэйг сануулсан. Энэ сарын 19-нийг хүртэл ес хоног дараалан амарч байгаатай холбоотойгоор иргэд орон нутгийн зорчих хөдөлгөөн эрчимжээд байна.
Орон нутгийг зорих иргэдийн хувьд вакцины бүрэн тунд хамрагдаад, 14-өөс дээш хоносон бол шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин вакцинд хамрагдаагүй иргэд болон нэг машинд хамт зорчих хүүхдүүдийн аль нэг нь (5-аас дээш насны) PCR, эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа юм.
Covid-19-ийг илрүүлэх PCR шинжилгээний хариу 72 цаг, түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй болохыг Улсын онцгой комиссоос мэдээлсэн.
Холбоотой мэдээ