СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усанд амиа алдах тохиолдол нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.11-нд нийтлэгдсэн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усанд амиа алдах тохиолдол нэмэгдэж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усанд амиа алдах тохиолдол нэмэгдэж байна

Баяр наадмын өдрүүдэд иргэд олноор цугларч, голын эрэг дагуу амрах, зугаалахдаа усанд осолдох, амиа алдах тохиолдол нэмэгдэж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Тухайлбал, “Сэлэнгэ” мөрөнд хоёр иргэн осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг цагдаагийн байгууллагаас Баасан гариг (2021.07.09)-ийн 15:09 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ.

“Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 хүн зугаалж байснаас тус аймгийн харъяат 58 настай иргэн, эрэгтэй Д, 50 настай, эмэгтэй Н нар нь "Ниссан Экстрал" загварын суудлын автомашинтай явсан бөгөөд сураггүй болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид мөн өдрийн 17:50 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 17:40 цагт иргэн Д-ийн цогцсыг (осолдсон газраас хойд зүгт нэг км-т) “Сүмийн булан” гэдэг газраас олж, тус аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.

Иргэн Н-ийг тус сумын “Суварга-Уул” гэдэг газраас “Орхоны гүүр” гэдэг газар хүртэл 18 км-т завиар урсаж, голын эрэг дагуу зургаан км-т автомашинтай эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр дахин эхлүүлжээ.

Иймд усанд осолдож, амиа алдахаас сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу явуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж