Эрхээ хасуулсан бүх жолоочийн эрхийг сэргээв | News.MN

Эрхээ хасуулсан бүх жолоочийн эрхийг сэргээв

Эрхээ хасуулсан бүх жолоочийн эрхийг сэргээв

Эрхээ хасуулсан бүх жолоочийн эрхийг сэргээв

Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс 2017 оноос хойш эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээсэн талаар мэдээллээ. Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд 2017 оны долдугаар сарын 1-нээс 2021 оны зургадугаар сарын 24-нийг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрх сэргээсэн байна.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон Covid-19-ийн цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар болсон билээ.

Энэ хүрээнд 2017 оноос хойшхи хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээсэн аж.

Сануулахад, жолооч нар үнэмлэхээ E-Mongolia сайтаас захиалж авсны дараа хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Khoogiii 2021-07-11 64.119.17.87

Dahyaad durem zurchuud hun dairch alaad hurdaaan saihan tultal n hetruuleeed yaw gj bgamu Te??? Ene manai Mongolchuud yaaltchgui tsus oirtolttoi huuli batalj bgan ch ter irgednch ter….

Avatar

Zochin 2021-07-11 202.179.24.63

Duremgui yavahiig zovshoorson shiidver gej oilgogdoj baih shig baina.

Avatar

Зочин 2021-07-11 58.108.51.214

Durem jurmaaraa yavsan ni l hohirood baih yum daa

Avatar

Зочин 2021-07-11 202.179.25.160

Монголд замын хөдөлгөөний дүрэм, үгүй ээ ер нь хууль хэрэг байна уу? Эрхээ хасуулсан нэг оркийн хамаатан нь их хурлын гишүүн ч юм уу сайд болчихвол өршөөлийн хууль санаачлаад л асуудлыг нь шийдчихнэ. Өршөөл авах зүйл анги, хүн гэж байх ёстой. Сахилгын шийтгэл ч юм уу зөрчлийн шийтгэлч юм уу өршөөлөөр яах гээд байгаа юм бол.

Avatar

Зочин 2021-07-11 202.179.25.160

Ene ih teneg. Шведэд согтуугаар жолоо баривал шоронд суудаг. Манайд бол дахиад хүн дайрах боломж өглөг.

Avatar

зочин 2021-07-11 202.179.25.90

өнөөгийн Нийгэм Шударга ёс шаардсан Иргэд ээ, Төр засаг, Цагдаа хууль хүчнийхэн Дарамталж , Цагдаагийн дохио зангаан дор байлгаж, Баривчилж, Хууль дүрэм зөрчсөн , Улс орондоо асар их Хохирол учруулсан Гэмт хэрэгтэнгүүдээ Магтан сайшааж Өршөөн хэлтэрүүлдэг үнэхээр Гаж тогтолцоотой Улс бол Монгол л байна дөө, Яг үнэндээ Хууль дүрмээ ягштал биелүүлж , Татвар Шимтгэлээ тогтмол өгдөг Иргэд Хохироод л үлддэг болжчихожээ,

Avatar

Зочин 2021-07-11 66.181.185.36

Энэ маш буруу шийдвэр. Хэрэг хий, зөрчил гарга гэдгийг өөгшүүлж байгаа зүйл. Бүгдээрээ дүрсээ зөрчөөд явбал болох уу

Avatar

Зочин 2021-07-11 64.119.16.66

Утгагүй балиар юм хийр юм

Avatar

Зочин 2021-07-11 202.126.89.87

Жрхээ хасуулаагүй хүмүүст ядаж зөрчлийн оноог нь сэргээмээр юм даа. Дэндүү ялгамжтай байх юм. Зээл аваагүй, дүрэм зөрчөөгүй хэсэг нь үргэлж хохироостой.

Avatar

Зочин 2021-07-11 202.21.107.61

Хууль дүрэм журам зөрчсөн , гэмт хэрэгтэнгүүд даварч, Гэмт хэрэг хийгээгүй иргэд тэнэг болж харагдаж байна даа. Хамгийн буруу шийдвэр.

Avatar

Зочин 2021-07-11 202.126.89.25

Энэ бол маш буруу шийдвэр!!! Дөнгөж саявтар (6 сарын эхээр) нэг согтуу дурак зогсоол дээр тавьсан машиныг хар хурдаар ирж мөргөөд базсан цаас шиг болгоод хаячихсан. Цагдаагийн хэлснээр Үнэлгээ хийлгэж тэр үнийг нь холбогдогчоос авсан боловч яг засвар хийлгэхэд тэр мөнгө нь хаана ч хүрэхгүй байсан тул өөрөөсөө 1 сая гаруй төгрөг нэмэж гаргаж байж нэг юм засуулсан болсон! Тэр согтуу жолоочийн эрхийг 1 жилээр хаслаа гэсэн. Тэгвэл тэр нөхөр одоо жолоо бариад гөлөмцүүхэн давхиж яваа юм байна л даа?!

Avatar

иргэн 2021-07-11 202.179.25.90

Хууль дүрэм журам зөрчсөн , Гэмт хэрэгтэнгүүд, Хууль завхаруулагчид даа энэрэнгүй Өршөөнгүй хандаж Өөгшүүлдэг Дэлхийд ганцхан Улс нь *Монгол*, улс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж