Амралтын өдрүүд эхэлж байгаатай холбоотойгоор Баасан гариг (2021.07.09)-аас нийт 13 аймгийн 101 сум хязгаарлалтын дэглэмээ сулруулж, зорчих хөдөлгөөнөө нээжээ.
Одоогийн байдлаар 11 аймгийн 100 суманд хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Аймаг орон нутаг руу ороход вакцины гэрчилгээтэй, Covid-19 авч эдгэсэн бол тухайн иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авахгүй.
Вакцины хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоноогүй, эхний тунгаа авсан, вакцинд хамрагдаагүй бол тухайн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах юм байна. Орон нутгийн удирдлагууд хотоос иргэдийг нэвтрүүлэх өөр өөрийн гэсэн шаардлага тавьж буй аж.
Иймд хөдөө орон нутгаар аялах иргэд аймагт халдвар тараахгүй байхыг сануулж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг шаардаж байгаа юм. Засгийн газар, Улсын онцгой комиссоос экспорт, импортын зориулалт бүхий хилийн боомттой аймгуудад хязгаарлалтыг мөрдүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Баяр наадмын амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймаг руу зорчиход хязгаарлалтын дэглэм мөрдөж байна.
Холбоотой мэдээ