ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫН АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт монгол найзууд аа!
Та бүхэнд Ардын хувьсгалын 100 жилийн ой болон Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе!
100 жилийн өмнө Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээхээр эргэлт буцалтгүй шийдсэн ба Орос Улс нь энэхүү түүхэн бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн анхны бөгөөд олон жилийн турш цорын ганц төрт улс байлаа. Монголын түүхийн дараагийн зуун жил нь танай улс орны хувьд үндэсний хөгжил, ард иргэдийн сайн сайхан амьдралын орчин үеийн эх үүсвэрийг бий болгох шинэ ололт амжилтуудаар дүүрэн байх болно гэдэгт би итгэл төгс байна.
Монгол айл бүрт эрүүл энх, амар амгалан, хөгжил цэцэглэлтийг, найрсаг дотно Монгол улсад Мөнх хөх тэнгэрийн дор бадран мандахыг, харин бид бүгдэд Наадам мэт чухал баяр ёслолын үеэр үй олноороо цугларч, амьд харьцаанд орж, өнөөдрийнх шиг алслагдсан хэлбэрийн харилцаанаасаа үтэр түргэн салах болтугай хэмээн хүсэн ерөөе!
Сайхан наадаарай!