Ч.Бадрал маргааш Астана Операд Аида дуурьд дуулна

Хуучирсан мэдээ: 2021.07.10-нд нийтлэгдсэн

Ч.Бадрал маргааш Астана Операд Аида дуурьд дуулна

Ч.Бадрал маргааш Астана Операд Аида дуурьд дуулна

Европын болон ОХУ-ын томоохон театруудад уран бүтээлээ туурвиж Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа уран бүтээлч Чулуунбаатарын Бадрал маргааш буюу долдугаар сарын 11-нд Казакстан Улсын нийслэлд Астана Операд алдарт Вердийн Аида дуурьд дуулна.

Ч.Бадрал нь Италийн театрууд болон ОХУ-ын Марийнский театрын гоцлоочоор амжилттай ажиллаж байгаа бөгөөд Казакстан улсын Астана Опера театрын урилгаар долдугаар сарын 4-нд “Гала Опера” олон улсын концертод Кармен дуурийн Эскамильогийн аригаар оролцжээ. Мөн Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Вердийн “Аида” дуурийн Амонасрогийн дүрд дуулна.

Тус дуурийг олон улсын дуучид уран бүтээлчдийн баг бүтээж байгаа бөгөөд Ерөнхий найруулагчаар нь Италийн Ла Скала театрын алдарт найруулагч Франко Дзеффирелли ажиллаж байна.

“Алтан соёмбоо эрхэмлэн дээдлэгч Монгол дуучны хувьд Ардын хувьсгалын 100 жилийн ойн өдөр дуулах нь миний хувьд бахархалтай бас хариуцлагатай тоглолт болно” хэмээн Астана Операгийн сайтад өгсөн ярилцлагадаа Ч.Бадрал онцлон тэмдэглэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж