Ерөнхийлөгч Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа | News.MN

Ерөнхийлөгч Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа

Ерөнхийлөгч Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа

Ерөнхийлөгч Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Эрдэнэт  үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ ЗАРЛИГТ:

“Монгол Улсын хөгжил цэцэглэлт, эдийн засаг, уул уурхайн салбарын өсөлт хөгжил, салбарын боловсон хүчний бэхжилт, улсын төсвийн төвлөрөлт, “Ковид-19” цар тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, аж ахуйн нэгжүүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад үзүүлж байгаа дэмжлэг, хүчин чармайлт, 20 дугаар зууны түүхэн бүтээн байгуулалт- “Эрдэнэт үйлдвэр”-ийн улс орныхоо хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж, “Монгол Улсын Баатар” цолоор шагнаж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил дэвшил, улсын эдийн засагт оруулах үр ашгийг дээшлүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, нийт уурхайчдын гавьяа зүтгэлийг цохон тэмдэглэн алдаршуулж байна” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯР ХҮРГЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

Эрхэм хүндэт Эрдэнэтчүүд ээ!

Баялаг бүтээгч үе үеийн геологчид, уурхайчид аа!

Та бүхэндээ Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойн мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсний дараах орон нутгийн анхны томилолтоо Орхон аймаг, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрээсээ эхэлж байгаадаа туйлын билэгшээж байна.

Манай улсын хувьд хорьдугаар зууны хамгийн том бүтээн байгуулалт бол яах аргагүй Эрдэнэт үйлдвэр бөгөөд тус үйлдвэрийн бүтээн байгуулалтыг даган иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хот цогцлон бий болсон түүхтэй.

Монгол оронд 1921 оны 7 дугаар сард Ардын хувьсгал ялж, мөн оны 11 дүгээр сард “Монгол, Оросын хоорондох найрамдлын барилдлагааг байгуулах тухай” гэрээ бичиг байгуулсан бөгөөд энэ жил манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохиож байна.

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг 1973-1978 онд барьж байгуулсан явдал нь Монгол, Оросын ард түмний ах дүүгийн ган бат найрамдлын бэлэг тэмдэг болон сүндэрлэн боссон юм.

Энэ эрхэм хүндэт индэрээс Эрдэнэт үйлдвэрийг барьж босголцож, хүч хөдөлмөр, оюун ухаанаа зориулан хүчин зүтгэж байсан үе үеийн орос мэргэжилтнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Байгалийн баялаг, тэр тусмаа газрын хэвлийн нөөц баялаг ард түмний мэдэлд байх учиртай. Энэ ажлын хүрээнд сүүлийн хэдэн жил хууль бусаар хулгайд алдагдсан улсын үйлдвэрийн газрууд, ашигт малтмалын ордууд, газрын хэвлийн нөөц баялгаа төр улсынхаа мэдэлд эргүүлэн авахын төлөө эрс шийдэмгий тэмцсээр ирлээ.

Үүний үр дүнд Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет, Бор-Өндөр, Багануур, Асгат, Салхит, Тос Тосон бумба, Гутайн даваа, Хармагтай, Ноён Уул зэрэг орд газар, үйлдвэр, уурхайнууд ард түмний мэдэлд ирсэн.

Тухайлбал, ашиг хонжоо хайсан зарим сонирхлын бүлэглэлүүд Эрдэнэт үйлдвэрийн нөөц багассан, ашигтай ажиллах боломжгүй болсон мэтээр олон нийтэд зарлаж, төрийн өмчийг үнэгүйдүүлэх, хууль бусаар эзэн суух гэсэн бусармаг үйлдлийг таслан зогсоож, 2019 онд Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, 100 хувь төрийн өмчийн статустай болгосон.

Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийг Монголын төр мэдэлдээ авч, улс төрөөс ангид байх зарчмыг баримтлан, мэргэжлийн инженер-техникийн ажилтнууд, нарийн мэргэжлийн ажилчид, уурхайчид та бүхэнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах боломж олгосон нь үр дүнгээ өгч байгаад туйлын таатай байна.

Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудлыг тусгайлан авч үзэж, Засгийн газрын 2019 оны 224 дүгээр тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийг баталсан.

Уг үндсэн чиглэлийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн насжилтыг нэмэгдүүлж, цаашид 70-аад жил ажиллах боломжийг бүрдүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олондоо, геологчид, уурхайчид Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Эрдэнэт үйлдвэр маань сүүлийн 10 жилд л гэхэд төсвийн орлогын 7.5 хувийг дангаараа бүрдүүлж ирсэн бөгөөд цар тахалтай байсан өнгөрсөн 2020 онд гэхэд л нэг их наяд төгрөгийн татвар, шимтгэл, ногдол ашгийн орлогыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байгаа нь түүхэндээ хамгийн өндөр орлого төвлөрүүлсэн, баялаг бүтээсэн жил байлаа.

Мөн Эрдэнэт үйлдвэр нь 7,000 орчим хүнийг ажлын байраар хангаж, нийт экспортын 10 орчим хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь манай улсын эдийн засагт асар их жин дарж, ямар их хувь нэмэр оруулж буйг тод илтгэдэг.

Цар тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, аж ахуй нэгжүүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг зөөллөхөд тэдгээрийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, цэвэр, бохир ус болон хог хаягдлын үйлчилгээний төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 2021 оныг дуустал Эрдэнэт үйлдвэр маань бүрэн хариуцан төлж байгааг бахархалтайгаар тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн байх зарчмыг цар тахлын энэхүү хүнд хэцүү цагт бодит ажил болгон харуулж, айл өрх, аж ахуйн нэгжүүдээ бодитоор дэмжиж буй Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид хамт олон та бүхэндээ Монголын нийт ард түмэн, Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье.

Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсноос хойш 2 жил хүрэхгүй хугацаанд өр зээлээсээ бүрэн салж, өртөг зардлаа бууруулж, хэмнэлтийн горимоор сайн ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газар дээрх түүхэн шийдвэр гаргах, түүнийгээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлснийг энд онцлон тэмдэглэж байна.

Эрхэм хүндэт уурхайчид аа,

20 дугаар зууны түүхэн бүтээн байгуулалт болсон Эрдэнэт үйлдвэр маань Ардын хувьсгалын түүхт 100 жилийн 40 гаруй жилд нь улс орныхоо нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэж, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, амжилтаа бататган ахиулж байгаа “Уурхайчин хамт олон” та бүхнийхээ хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийг “МОНГОЛ УЛСЫН БААТАР” цолоор шагнан, Төрийн тэргүүн өөрийн биеэр гардуулж байгаадаа туйлын их баяртай байна.

Эрдэнэтийн овоог нээлцсэн эрдэмтэн геологчид, үйлдвэрийн анхдагчдаас эхлүүлээд Эрдэнэт үйлдвэртэй ажил хөдөлмөр, амьдралаа холбосон үе үеийн инженер-техникийн ажилтан, албан хаагчид, өнөө үеийн ачааны хүндийг үүрэн ажиллаж байгаа та бүхнийг бүгдийг тань УЛСЫН БААТАР цолоор шагнаж байгаатай утга нэг юм.

МОНГОЛ УЛСЫН БААТАР” үйлдвэрийн удирдлага, хамт олон, уурхайчид та бүхэндээ Монгол Улсын төр засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс дахин чин сэтгэлийн гүн талархал илэрхийлж, баяр хүргэж, эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье.

Зуун жилийн түүхэнд анх удаа Эрдэнэт үйлдвэр маань “МОНГОЛ УЛСЫН БААТАР ҮЙЛДВЭР” боллоо.

Монголын ард түмний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүх болсон нэгэн зууныг хөдөлмөр бүтээл, амжилт үйлсээрээ манлайлсан УЛСЫН БААТАР үйлдвэр маань цаашдаа нөр их бүтээн байгуулалт, ажил үйлсийг өрнүүлж, шинэ зууны хөгжил дэвшлийн түүчээ байна гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие гүнээ итгэж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор

Монгол Улс мандан бадрах болтугай!

Монголын уурхайчдын яруу алдар бадартугай!” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-10 122.201.31.7

Энэ яагаад ийм МАЛ шиг бдаг юм болооо!

Avatar

Зочин 2021-07-10 64.119.16.114

uidvert baatar tsol uguud baihdaach yaahav dee uuniig chin humuus ajilluuldag yam baigaa biz dee komunistuudaa gej gol ni uildvertee bish uurt ni baigaa bh uchir ni hagartal ni mungu chihsen bh l daa

Avatar

Тэнэглэл 2021-07-10 103.26.194.183

Эба заазлах гэж байсан, Хүүк Баатар болгочилоо

Avatar

бадмаа 2021-07-10 103.26.194.45

эрдэнэтээс оюунэрдэний гар хөлийг тасалж хаяарай. арай даварч бн

Avatar

Зочин 2021-07-10 202.126.89.26

Ерөөс элдэв шагнал, цол олгодог явдал бол ЗХУ-ын колони байх үеэс оросыг дууриаж бий болсон эд л дээ. Түүнээс өмнө ч монголчууд элдэв шагнал, цол гуншинд нугасгүй улс байсан нь сэтгэл зүйн таатай хөрс болж өгсөн. Одоо бүр соц. үеийнхээс долоон дор боллоо!!! Үйлдвэрийг Баатар цолоор шагналаа гээд үйлдвэр нь баярлаж мэдэх биш дээ?!! Эсвэл Орост үйлдвэрлэсэн суурь машин механизм нь цовхчоод унадаг юм бол уу??

Avatar

Зочин 2021-07-10 124.158.96.43

…….

Avatar

Зочин 2021-07-10 124.158.96.43

Улсын баатар Эрдэнэт үйлдвэр гэх нь шал мэдрэл. Энэ бол монголоо гутаасан тэнэглэл. Тэнэгрэл өвчнийг монголоид гэж нэрлэдэг байсныг манай эмч нар ДЭМБ -д хандаж гуйсаар байгаад болиулсан гэдэг. Үнэхээр тэнэг монголчууд юмаа.

Avatar

Зочин 2021-07-10 66.181.161.57

Энд тэнд , увуулж цувуулж байхаар Шууд л МОНГОЛ УЛС даа баатар цол олгочихвол амар юм бишүү дээ. Иргэн бүр нь баатар болчихно …..гоё шдээээ….Гудамжаар нь дүүрэн баатарын одон гялалзуулсан хүмүүс хольхоод л ……?

Avatar

Зочин 2021-07-10 202.179.25.160

Энэ элбэг, жанхуу хоёроос хойш баатар гэдэг цолны нэр хүнд ч байхгүй болж дээ. Байгууллагад өгч яана вэ?

Avatar

Зочин 2021-07-10 202.179.25.248

бодвол хар зах улуунчулуут хамгийн сүүлд л авах байх даа

Avatar

Зочин 2021-07-10 66.181.161.57

Хар зах ч нэг их удахгүй байхөөө ..Сайхансамбуу гүйж л байгаа байлгүй дээ ..Нэрээ ч Ардуудыг бол бас л их тэжээсэн газар шд

Avatar

би 2021-07-10 202.70.44.46

Эрдэнэт үйлдвэр, БатҮүл хоёрын аль ард түмэндээ илүү үйлчилсэн бэ?

Avatar

Зочин 2021-07-10 66.181.161.57

Батүүл Ард түмэндээ эрх чөлөө өгсөн Эрдэнэт Ард түмэндээ хоол өгсөн … Тэгээл өөрөө жигнээд бод …

Avatar

🇲🇳 2021-07-10 202.21.108.24

батүүлийг ямар тэнэг нүүрээрээ гардаж авсан юм бол гэж гайхдаг шүү❗

Avatar

иргэн 2021-07-10 202.126.89.92

Ардчилсан холбоог Баатар болгосноос арай үндэстэй юм даа

Avatar

ИРГЭН 2021-07-10 202.9.46.33

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР МОНГОЛ УЛСЫГ ОЛОН ЖИЛ ТЭЖЭЭСЭН, ОДОО Ч ТЭЖЭЭСЭЭР БАЙНА. ХОШОЙ БААТАР ЦОЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Ямар ард түмэн тийм удирдагчийг төрүүлнэ 2021-07-10 103.229.123.20

Монгол хүний сэтгэхүйд таарсан ус төрийн тоглолтыг маш сайн хийдэг улс төрчид улам л олшрох бололтой 100 жилийн өмнө отго жинс манжийн хааны шагнал авах гэж улайрч байсан одоо Алтангадас энгэртэй зүүх үйлдвэр аж ахуйн газрууд нь тугандаа одон тэмдэгтэй болох сэтгэхүй юм даа. Монголын улс төрчид нарын дэвшин дээдлэхэд хэд хэдэн арга байна. 1.Хятадын эсрэг үзлийг дэвэргэн хөөргөх 2. Буддагийн үзэл 3.Одон тэмдгээр шагнах 4. Хавтгайрсан халамжийг тарааж улс орны хөгжлийг дэгээнд унагаах

Avatar

Зочин 2021-07-10 192.82.90.146

Odoo delhiin baatar tsol l dutaad baindaa

Avatar

Зочин 2021-07-10 66.181.186.101

Эрдэнэт үйлдвэр ч энэ үед ёстой хэрэг боллоо шүү!! Эрдэнэтийг хувьд өгцөн байсан бол яаж балрах байсан бол оо?!

Avatar

Эрдэнэт үйлдвэр Төрийн соёрхол авсан 2021-07-10 103.57.94.110

Эрдэнэт үйлдвэр Төрийн соёрхолтой биз дээ

Avatar

Зочин 2021-07-10 202.126.89.19

Эрдэнэт үйлдвэр үнэхээр гавьяатай ,үнэн… хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гэдэг хамт олон, бүтээл зүтгэлийг хэдэн ч удаа үнэлэн олгож болмоор сайхан алдрын титэм байдагсан.Эрдэнэтчүүд,уурхайчид та бүхэндээ баяр хүргэе!!! Улс ЭХ ОРНЫХОО төлөө байгуулсан их хөдөлмөр бүтээлийг тань хүндлэн мэхийн ёслож байна. Хөдөлмөрч ажилсаг зан үйл, атаархал залхуурал хоосон цэцэрхэлийн хар хорыг даран сөнөөж төрийн өндөр үнэлэмж танай хамт олонд урам зориг авч ирэх болтугай!

Avatar

Зочин 2021-07-10 139.5.218.195

Ерөнхий сайд нь 400 сая жуулчин хүлээж авна гээд ерөнхийлөгч нь үйлдвэрт баатар цол олгоод социалист дэмийрэл рүүгээ эргээд орвоо хөөрхий.

Avatar

Зочин 2021-07-10 103.26.193.101

боловсролгүй хүн өөр юу хийж чадах вэ

Avatar

Жагаа 2021-07-10 203.91.115.52

Баатар үйлдвэр???????????

Avatar

mgl 2021-07-10 139.5.219.181

boliosoi, socializm duusaad 30 jil bolj baina. hezee ene teneg yavdlaa zogsooh ve? battulga baahan bumbugdsen, hurelsuh bas l bumbugdej ehellee. heden ond amidraad baigaagaa medeerch. esvel shagnal ugsunuur ard tumniig tatna gej bodoj baigaa bol tom enduurel.

Avatar

lavlaa 2021-07-10 59.153.114.29

Yalgaagui yum baina oo

Avatar

Зочин 2021-07-10 202.179.21.202

Байгууллагад Улсын баатар цол олгох журам хэзээ батлагдсан юм бэ?

Avatar

Зочин 2021-07-10 202.179.27.166

БЕНЗИН БАГА ИДДЭГ ПРИУС ҮЙЛДВЭРЛЭСЭН ТЭГЭЭД МОНГОЛЧУУДЫН ОРОСОД ТҮЛШ ШАТАХУУНЫ ТӨЛӨХ ТӨЛБӨРИЙГ ИЛТЭД БУУРУУЛЖ БУЙ ТОЁОТА ҮЙЛДВЭРТ МУ-ЫН ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛ ӨГҮҮЛЭМЭЭР БАЙНА.

Avatar

Зочин 2021-07-10 202.126.90.56

Энхрий хайрт улсыг бүтээгч МАН.даа хошой баатар маршал цол шагная.мөнгө төгрөгийг нь өгж ОХУ.ын баатар,БНХАУ.ын ардын жүжигчин цол тэмдэгийг нь худалдаж авч өгөе.энэ улсаас авч болох бүх гавьяат цолыг нь авч өгөе.сдаа.

Avatar

Мөнх 2021-07-10 66.181.188.150

Хүмүүс манай улс социализм уруугаа урарч бна гэжээ. Надад бол социализмаасаа дор болж байна гэж санагдаж бна. Сонгодог тэнэглэл.

Avatar

Зочин 2021-07-10 124.158.96.179

Тэнэглэх өвчнийг монголоид гэж нэрлэдэг байсныг манай эрдэмтэд гуйсаар байгаад өөрчилсөн гэсэн. Ямар өвчин билээ, эмч нар сайн мэднэ дээ. Гадаадын эрдэмтэд үнэн хэлж бичиж нэр өгч байж дээ гэж бодогдох боллоо гэж нэг анд маань хэлж байна.

Avatar

Зочин 2021-07-10 202.126.89.26

Дауны синдромтой хүүхдийн царай төрх Монгол хүний төрхтэй адил байсан тул 1970-аад он хүртэл Монголойд гэж нэрлэж байсан. 1961 онд эрдэмтэд Монголойд хэмээх нэр нь буруу утгатай бөгөөд оновчтой нэршил биш хэмээн үзсэн. 1965 онд Монгол улсын төлөөлөгчидийн хүсэлтээр Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас Дауны Синдромыг "Монголойд" гэж нэрлэхгүй байх шийдвэрийг гаргасан. 1975 онд Америкийн Нэгдсэн улсын Эрүүл Мэндийн Үндэсний Их Сургуулийн зохион байгуулсан хурал дээр Дауны Синдром гэж нэрлэх шийдвэ

Avatar

Зочин 2021-07-10 124.158.96.179

Улсын баатар Эрдэнэт үйлдвэр – монгол тэнэглэл. Тэгвэл биднийг амьд байлгаж байгаа, тэжээж байгаа Эх байгальдаа баатар цол өгье. Усаар хангаж байгаа Туул голдоо баатар цол олгоё.

Avatar

Oyu Tolgoid hos hoi baatar? 2021-07-10 108.53.177.147

Uguh boloh nee

Avatar

MAH baatar Erdenet 2021-07-10 108.53.177.147

hoyulaa togloom tohuu ch shig turiin bodlogo gehees neg Hunii tolgoin hemjee met

Avatar

Зочин 2021-07-10 103.26.194.55

Эрдэнэт үйлдвэр баатар үйлдвэр болоод ажиллагсадад нь ямар өгөөжтөй юм. Тэдний цалинд нэг удаа ч болов шагнал олгох уу. Баатар үйлдвэр гэж огт дуулдаагүй л юм байна. Харин Сүхбаатарын одонгоор шагналаа гэвэл арай чихэнд ойр тусмаар.

Avatar

Зочин 2021-07-10 192.82.71.205

СААЛИЙН ҮНЭЭГЭЭ ЭВЭЛГЭЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-07-10 66.181.161.110

Мэдрэл пязда

Avatar

Зочин 2021-07-10 66.181.188.241

Шүүмжлээд байгаа хүмүүст: Энэ хуучин социализмын үеийн шагнал, төмөр тэмдгүүдийг ингэж утга учрыг нь алдагдуулж байгаад хүчингүй болгох гэж байгаа ч юм бил үү. Тайван амгалан байцгааж харъя тэх үү?

Avatar

Зочин 2021-07-10 66.181.161.110

1-р хороололын үерийн даланд ядаж нэг СТА цол өгчих вмсан

Avatar

irgen 2021-07-10 111.89.103.220

ayulaas hamgaalahiin terguun geech yun sta ve

Avatar

Иргэн 2021-07-10 66.181.188.241

Энх тайвны гүүрийг ядаж Алтан гадас одонгоор шагнавал яасан юм бэ?

Avatar

Зочин 2021-07-10 192.82.83.117

Энэ эргүү улстөрчөөс болж дэлхийн шившиг боллоо, аягүй бол дэлхийн хамгийн тэнэг үндэстэн гэж нэрлэгдэх нь. Заяагүй юм бээ яасан

Avatar

Зочин 2021-07-10 202.9.46.163

kkk, ЗХУ-д иргэд нь германы довтолгооны эсрэг баатарлагаар цусаа урсган тэмцсэн хотуудад БААТАР ХОТ цол олгож байсан. Баатарлаг түүхгүй улс тэгээд үйлдвэр мүйлдвэрт цол олгоод л …

Avatar

Зочин 2021-07-10 64.119.18.101

Улсын баатар Эрдэнэт үйлдвэр, Улсын хөдөлмөрийн баатар МСS, хошой баатар Эрдэнэс таван толгой гэх үү. Ийм хэлбэрийн төдий нэрийн төдий хэнд ч хэрэггүй юмаар хөөцөлдөөд яг ямар үр дүн байнаа. Тэрнийхээ оронд Хятадтай ярьж хил гаалиа зохицуул, тэр вакцинаа зохицуул, эмч нарынхаа цалинг нэмж гэрээр эмчлүүлж байгаа хүмүүстээ эмнэлэгийн үйлчилгээг хүртээмжтэй болго л доо. Ямар ч хэрэггүй үр дүнгүй юм хийгээд байхы. Эрдэнэт үйлдвэрт баатар цол биш Эрдэнэт үйлдвэрт ил тод, авилгалгүй байдал хэрэгтэй шү

Avatar

Иргэн 2021-07-10 202.21.107.103

Баатар нь ч юув дээ. Баатар үйлдвэр гэж сонсоогүй юм бна. Ичмээр ч юм шиг

Avatar

нэргүй 2021-07-10 192.82.86.118

Энэ цол олгодог солиорлоо зогсоогооч. Шившиг дэлхийн

Avatar

Зочин 2021-07-10 202.9.46.150

Социализмд буцав Монгол улс.

Avatar

Зочин 2021-07-10 122.201.24.4

Мэдрэлийн өвчтэй юм уу хаашаа юм энэ ЕӨК

Avatar

Зочин 2021-07-10 192.82.89.147

төрхийн л ийм балай гэхэд балай биш ухаантай гэхэд ухаан байхгүй авч ч болохгүй хаяж ч болохгүй эрх мэдэл авч идэх хулхидах түгжилдэх хулгайлах хор найруулах муу бүхэнийг төгс эзэмшсэн хүн шүүдээ,,,монгол улсын төлөө зүтгэе гэдэг сайхан жижүүрийн үгээрээ манийгаа гол гаргаад сурцан муу аргатай,,,ээдээ мөнч явуургүй швондоо,,,

Avatar

Зочин 2021-07-10 202.21.109.62

Ene bankii ni luivarchingaas huuchin sotsilit um uneerteesshh zailaarai 2 tebum so egcheesee avsn gesn ulgeree huuheduude yarij ogood 461 ruu yavsan baidaaaa

Avatar

Эрдэнэт Хөдөлмөрийн баатар байх байсан биш үү?? 2021-07-10 103.57.94.110

Улсын баатар чинь цус урсгаж авдаг бус уу ???

Avatar

Зочин 2021-07-10 76.223.251.175

Teneglel

Avatar

Зочин 2021-07-10 103.26.195.11

Dornodiin Halh gol sum, Hovdiin Bulgan sumiig Mongol Ulsiin baatar bolgoe

Avatar

zochin. 2021-07-10 68.174.151.151

Sonin yum aa.

Avatar

Зочин 2021-07-10 66.181.161.12

Шагнал өгсөнөөр л ажлаа хийсэн тооцдог үе үеийн ерөнхийлэгч нарыг яая даа байз.

Avatar

Зочин 2021-07-10 124.158.64.71

Манийг хуухэд байхад талийгчийн толгой дээр хонхны дуу гардаг байлаа. Одоо ч темрийн дуу сонсох сонирхол хумуус тердег болж. Уунийг нь уе уеийн еренхийлегч нар маш сайн ойлгож байна даа.

Avatar

Зочин 2021-07-10 192.82.77.175

Шал утгагүй юм. Өөр хийх ажил баймаар л юм. Сүүлийн үeд шагнах юмаа олж ядахаараа аж ахуй нэгжийг шагнадаг болж дээ хөөрхий. Шагналын нь нэр хүнд нь шалан дээр унасан. Одоо Оюутолгой Говь компаниудад баатар цолыг нь удалгүй өгчихөөрэй дээ.

Avatar

зочин 2021-07-10 64.119.27.128

Эрдэнэт үйлдвэрийн хувьд ийм шагнал авахад яагаад болохгүй гэж,ямар холбоо биш.

Avatar

Зочин 2021-07-10 192.82.81.220

Эрдэнэт шагнагдах нь тун зөв . Эрдэнэчүүдэд баяр хүргэе

Avatar

Chuka 2021-07-10 103.26.195.11

Baiguullaga, kompaniig shagnadag asuudliig burmoson bolimoor yum. Bas iim tiim salbariin oi geech yumiig negdsen tom salbart ni negtgeed temdeglej baih heregtei bna. Mon odon medaliig chanarjuulj toog tsooloh, tuhan odon medal olgoh bosgiig ondor bolgoj ner hundiig osgoh hertei bna

Avatar

Зочин 2021-07-10 192.82.72.233

Энэ төрийн цол, энэ тэрийн нэр хүнд унасаар л байна. Өнөөдөр бас 3 хүн генерал боллоо. Өмнөх ерөнхийлөгчөөс ялгарахгүй нь дээ. 5 сард олон генерал цол олгосон юм ядаж дараа жил хүртэл хүлээж болоогүй юм байх даа. Ингээд харахаар өөрийнхөө хамгаалагчдыг шагнаад байгаа ч юм шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж