“Чингис хаан”-ы Д.Жаргалсайханд Ардын жүжигчин цол хүртээлээ

Хуучирсан мэдээ: 2021.07.10-нд нийтлэгдсэн

“Чингис хаан”-ы Д.Жаргалсайханд Ардын жүжигчин цол хүртээлээ

🔴 ШУУД | Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Friday, July 9, 2021

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль хүртээв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол одон медаль гардуулав. Энэ үеэр “Чингис хаан” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, рок хөгжим судлаач, Дашзэвэгийн Жаргалсайханд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.

Монгол түмний дуулах дуртай олон, олон уран бүтээлийн эзэн тэрбээр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын рок музейг үүсгэн байгуулагч, Монголын Дуулаачдын холбооны ерөнхийлөгч. Д.Жаргалсайхан 300 гаруй дууны шүлэг, аялгууг бичсэн авьяаслаг уран бүтээлч билээ.

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Шагнал хүртсэн эрхмүүд сэтгэгдлээ илэрхийлж байнаТа бүхэнд баяр хүргэе! 👏👏👏#NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Friday, July 9, 2021

Ардын жүжигчин Д.Жаргалсайхан “Монголын ард түмэнд эрх чөлөө тусгаар тогтнол авчирсан ойн өдрөөр Ардын жүжигчин цол хүртэж байгаад баяртай байна. Зуун жилийн өмнө үндэсний соёл урлагаа хөгжүүлэх нь бидний үүрэг гэж хэлсэн үг байдаг. Монголд соёл урлаг сүүлийн зуун жил жинхэнэ утгаараа хөгжлөө. Сонгодог урлаг, ардын урлаг, уламжлалт урлаг, тэр дундаа рок попын урлаг 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Тусгаар тогтнолын баярын энэ өдөр Ардын жүжигчин цолоор шагнасан явдал бол Монголын рок поп хөгжмийг төрийн хэмжээнд үнэлж буй нотолгоо гэж бодож байна. Та бүхэндээ баярлалаа. Шүтэн бишрэгчгүйгээр ямар дуучин, ямар хөгжимчин байх вэ. Та бүхний хүчээр бид өдий зэрэгтэй яваа гэдгээ ойлгож, ядарсан, зүдэрснээ умартан дуулж, та бүхэнтэйгээ хамт тайзан дээрээ амьдрах болно. Улсын филармонийн "Баян Монгол" чуулга, "Соёл-Эрдэнэ", "Оч" хамтлаг рок попын бүхий л уран бүтээлчдийн өмнөөс талархсанаа илэрхийлье. Монголын рок хөгжим бусад урлагийн салбартаа нөлөөлж чадаж байна. Уран барималч, Ч.Дашзэвэгийн гэр бүл ээждээ, гэр бүлдээ сайн сайхныг хүсье” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж