“Pfizer” Дельта хувилбараас хамгаалах 3 дахь тунгаа гаргана

Хуучирсан мэдээ: 2021.07.10-нд нийтлэгдсэн

COVID-19

“Pfizer” Дельта хувилбараас хамгаалах 3 дахь тунгаа гаргана

“Pfizer” Дельта хувилбараас хамгаалах 3 дахь тунгаа гаргана

“Pfizer/BioNTech” компаниуд covid-19-ийн Дельта хувилбараас хамгаалах гурав дахь тун вакциныг гаргахаар бэлдэж байгаагаа зарлажээ. Энэтхэгт анх бүртгэгдсэн covid-19-ийн Дельта хувилбар нь энгийн covid-19-ийг бодвол халдварлах, хүндрэх магадлал илүү өндөр аюултай хувилбар юм.

Тус компани нь вакциныхаа гурав дахь тунг бүртгүүлэх хүсэлтийг ойрын хугацаанд АНУ, Европ болон бусад улс орнуудын Засгийн газарт гаргахаар болжээ.

Энэхүү гурав дахь тун нь covid-19-ийн анхны хувилбар болон Өмнөд Африкаас гаралтай Бета хувилбараас хамгаалах чадварыг эхний хоёр тунтай харьцуулахад 5-10 дахин өсгөж байгаа нь туршилтаар батлагдсан байна. Дельта хувилбараас ч мөн үүн шиг сайн хамгаална гэж үзжээ.

Гэхдээ одоогоор вакцины гурав дахь тун хэрэгтэй эсэх асуудал маргаантай хэвээр байгаа юм. Тухайлбал АНУ-ын Хүнс, Эмийн агентлаг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүст нэмэлт тун шаардлагагүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж