ЭМЯ: 1783 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас барлаа | News.MN

ЭМЯ: 1783 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас барлаа

ЭМЯ: 1783 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

Posted by News.mn on Friday, July 9, 2021

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өнөөдөр /2021.07.10/  Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Ж.БАЙГАЛМАА “Монгол Улсад Covid-19  халдварын хоёр том давлагаа бий болсон. Тодруулбал, 2021 оны  хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн ба оргил үе дөрөвдүгээр сарын 20-ноос хойш ажиглагдагдсан.

Хөл хорионы дараа өвчлөл буурсан ч хоёр дахь давлагаа зургадугаар сарын 10-наас эхлэн зургадугаар сарын 20-нд хамгийн оргил үедээ хүрсэн. Энэхүү давлагаа цаашид хэрхэн үргэлжлэхийг бид ажиглаж байна. Дотоодын нийт халдвар нь Улаанбаатарт 60 хувь, орон нутагт 40 хувь нь бүртгэгдээд байна. Нас баралтын түвшин тавдугаар сард хамгийн оргил үедээ байсан бол хоёр дахь давлагааны үед нас баралтын түвшин харьцангуй буурсан.

Вакцин хамгаалж чадаж байна уу гэх асуулт их байна. Өмнөх давлагаанд вакцины үр нөлөөг харах боломжгүй байсан бол энэ удаад бүрэн тунгаа хийлгэсэн хүн 70 гаруй хувьтай байгаа нь үр дүнг харах боломжтой цаг үед ирсэн.

Вакцин нь халдвар авах эрсдэлээс тодорхой хэмжээнд буюу 70-95 хувиар хамгаална. Гэхдээ зэрлэг омгийн вирус буюу анхны төрлийн вирусээс хамгаална. Халдвар авсан ч хүндрэх, нас барах эрсдэлээс хамгаалагдана. Сүүлийн дөрвөн долоо хоногт маш хүнд өвчилж байгаа хүний тоо буурсан буюу 2.8 хувь байсан бол 1.8 хувь болсон. Хөнгөн өвчтөн 50-64 хувь болж нэмэгдсэн. Үүнээс үзэхэд вакцины нөлөө гарч байна.

Өнөөдрийн байдлаар 2500 гаруй эмнэлгийн ажилчид халдварт өртсөн байна” гэлээ.

ХӨСҮТ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Э.ТЭМҮҮЛЭН "Өнөөдрийн байдлаар 14 мянган хүн эмнэлэгт байгаагаас 1.8 хувь нь маш хүнд байдалтай эмчлэгдэж байна. Мөн 24 мянган хүн гэрээр эмчлүүлж байна. Халдвар авсан жирэмсэн хүн, хүүхдийг яаралтай эмнэлэгт хэвтүүлэхийг зөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 2500 гаруй эмч, мэргэжилтнүүд халдвар аваад байна. Улаан бүсэд ажиллах хүний нөөцийн дутагдалд орсон. Тиймээс эрүүл мэндийн байгууллагад туслах иргэдийн үүрэг нь дэглэмээ баримталж, халдвар авахгүй байх нь чухал юм" гэлээ.

ЭМЯ-НЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:

-Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 10 гаруй мянган хүнд шинжилгээ хийхэд 1783 тохиолдол шинээр бүртгэгджээ. Халдварын 70 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тодруулбал, Улаанбаатарт 1030, хөдөө орон нутагт 748 нь бүртгэгдсэн байна. Нийтдээ 13 хүн халдварын улмаас нас баржээ.

Тухайлбал, 22 настай эрэгтэй нас барсан бол бусад нь 50-иас дээш насны иргэд байна. Хавсарсан суурь өвчтэй хүмүүс голлон нас барсан байна. Дийлэнх нь дархлаажуулалтад хамрагдаагүй байна гэсэн мэдээллийг ирүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-10 192.82.83.248

Bers tugssun mal hezee ogtsroh ve !!!!!!!

Avatar

Сонгуулийн Хүрэлсүхийн хар гай 2021-07-10 103.57.94.110

Монголчууд ковидоос салахгүй удна даа. Яана даа.

Avatar

Зочин 2021-07-10 59.153.114.25

Энэ улс сөнөх замдаа оржээ.

Avatar

Зочин 2021-07-10 192.82.81.220

ямар гутруу үзэлтэй хүн вэ харин ч нааштай болж байгаа байдалтай байна . Вакцинжэуулалт бүрэн хийдсэн үед байдал бүүр гайгүй болно гэдэг итгэлтэй байна хүмүүс минь өөрсдийгөө ч өрөөлийг хамгаалах нь нэн чухал .

Avatar

Зочин 2021-07-10 88.103.231.157

Тиймээ Сөнөх зам эхэлсээр 30 жил үргэлжилж бна. Одоо 20 жил болоход бүрэн сөнөнө.

Avatar

Zochin 2021-07-10 192.82.83.248

Heden hun uhej bj ogtsroh Zasgiin gazar ve ? Bers tugssun mal svirvvllee shuu ene ulsiig yaanaa p…

Avatar

Зочин 2021-07-10 202.126.88.222

Ogtsrood yahin? Corona baihgui boloh um uu

Avatar

Зочин 2021-07-10 124.158.120.226

Hyatad vakzini muu nuuu n ih

Avatar

Зочин 2021-07-10 202.126.89.220

Энэ байдлаар унэхээр бутэхгуй нээ. Тер удирдах чадвар байхгуй бна!!!

Avatar

Зочин 2021-07-10 103.57.95.41

Huuyee, hongor heden haldvar shineer ilrev ee?!Odoo bvvr toogoo ch helehee boliuu ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж