Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл
Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл
Posted by News.mn on Friday, July 9, 2021
Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өнөөдөр /2021.07.10/ Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Ж.БАЙГАЛМАА “Монгол Улсад Covid-19 халдварын хоёр том давлагаа бий болсон. Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн ба оргил үе дөрөвдүгээр сарын 20-ноос хойш ажиглагдагдсан.
Хөл хорионы дараа өвчлөл буурсан ч хоёр дахь давлагаа зургадугаар сарын 10-наас эхлэн зургадугаар сарын 20-нд хамгийн оргил үедээ хүрсэн. Энэхүү давлагаа цаашид хэрхэн үргэлжлэхийг бид ажиглаж байна. Дотоодын нийт халдвар нь Улаанбаатарт 60 хувь, орон нутагт 40 хувь нь бүртгэгдээд байна. Нас баралтын түвшин тавдугаар сард хамгийн оргил үедээ байсан бол хоёр дахь давлагааны үед нас баралтын түвшин харьцангуй буурсан.
Вакцин хамгаалж чадаж байна уу гэх асуулт их байна. Өмнөх давлагаанд вакцины үр нөлөөг харах боломжгүй байсан бол энэ удаад бүрэн тунгаа хийлгэсэн хүн 70 гаруй хувьтай байгаа нь үр дүнг харах боломжтой цаг үед ирсэн.
Вакцин нь халдвар авах эрсдэлээс тодорхой хэмжээнд буюу 70-95 хувиар хамгаална. Гэхдээ зэрлэг омгийн вирус буюу анхны төрлийн вирусээс хамгаална. Халдвар авсан ч хүндрэх, нас барах эрсдэлээс хамгаалагдана. Сүүлийн дөрвөн долоо хоногт маш хүнд өвчилж байгаа хүний тоо буурсан буюу 2.8 хувь байсан бол 1.8 хувь болсон. Хөнгөн өвчтөн 50-64 хувь болж нэмэгдсэн. Үүнээс үзэхэд вакцины нөлөө гарч байна.
Өнөөдрийн байдлаар 2500 гаруй эмнэлгийн ажилчид халдварт өртсөн байна” гэлээ.
ХӨСҮТ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Э.ТЭМҮҮЛЭН "Өнөөдрийн байдлаар 14 мянган хүн эмнэлэгт байгаагаас 1.8 хувь нь маш хүнд байдалтай эмчлэгдэж байна. Мөн 24 мянган хүн гэрээр эмчлүүлж байна. Халдвар авсан жирэмсэн хүн, хүүхдийг яаралтай эмнэлэгт хэвтүүлэхийг зөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 2500 гаруй эмч, мэргэжилтнүүд халдвар аваад байна. Улаан бүсэд ажиллах хүний нөөцийн дутагдалд орсон. Тиймээс эрүүл мэндийн байгууллагад туслах иргэдийн үүрэг нь дэглэмээ баримталж, халдвар авахгүй байх нь чухал юм" гэлээ.
ЭМЯ-НЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 10 гаруй мянган хүнд шинжилгээ хийхэд 1783 тохиолдол шинээр бүртгэгджээ. Халдварын 70 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тодруулбал, Улаанбаатарт 1030, хөдөө орон нутагт 748 нь бүртгэгдсэн байна. Нийтдээ 13 хүн халдварын улмаас нас баржээ.
Тухайлбал, 22 настай эрэгтэй нас барсан бол бусад нь 50-иас дээш насны иргэд байна. Хавсарсан суурь өвчтэй хүмүүс голлон нас барсан байна. Дийлэнх нь дархлаажуулалтад хамрагдаагүй байна гэсэн мэдээллийг ирүүлжээ.
Холбоотой мэдээ