Талибанчууд Хятадаас хөрөнгө оруулалт хүсчээ | News.MN

Талибанчууд Хятадаас хөрөнгө оруулалт хүсчээ

Талибанчууд Хятадаас хөрөнгө оруулалт хүсчээ

Талибанчууд Хятадаас хөрөнгө оруулалт хүсчээ

Талибан хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Сухали Шахин саяхан “This Week in Asia” сэтгүүлд Афганистаны ирээдүйн талаар ярилцлага өгчээ. Тэрбээр уг ярилцлагадаа Талибанд Хятадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг дурдсаныг хэвлэлүүд онцолсон байна.

Сухали Шахин ярилцлагадаа Афганистаны эдийн засгийг хөл дээр нь босгоход Хятадын хөрөнгө оруулалт чухал байгааг онцлоод, шаардлагатай аюулгүй байдлын баталгаа өгөхөө амлажээ.Мөн тэрбээр Шинжаан Уйгурын салан тусгаарлагчид болон Аль Кайда зэрэг бусад террорист байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн хориглохоо амласан байна.Түүнчлэн Талибанчууд Афганистаны газар нутгийн 85 хувийг захиргаандаа оруулаад байгааг дурджээ.

Афганистан нь зэс, алт, нүүрс, төмрийн хүдэр, кобальт, лити зэрэг ашигт малтмалын арвин их нөөцтэй бөгөөд энэ их баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад гадаадын хөрөнгө оруулалт чухал хэрэгцээтэй байгаа билээ.

АНУ-ын цэрэг Афганистанаас гарах ажиллагаа тавдугаар сараас эхэлсэн бөгөөд наймдугаар сард бүрэн дуусах төлөвлөгөөтэй байгаа. АНУ-ын Засгийн газар цэргээ татаж эхлэх үеэр Талибан хөдөлгөөн Афганистаны нутагт хяналтаа тогтоохоор Кабулын талтай байлдаж эхэлсэн юм.

“Есдүгээр сарын 11-ний террорист халдлага”-ыг Аль Кайда бүлэг зохион байгуулсны дараа Афганистаны дайн эхэлж байв. Тухайн үед Талибанчууд Афганистаныг захирч байсан бөгөөд Аль Кайда бүлгийг газар нутагтаа орогнуулсан хэмээн АНУ тэдний дэглэмийг түлхэн унагасан юм. Харин одоо 20 жилийн дараа Талибанчууд дахин Афганистаныг хяналтдаа авахаар зэхэж байгаа нь энэ юм.

Эх сурвалж: SCMP, Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-10 64.119.17.226

Unen bol manaid muu medee bna

Avatar

21 2021-07-10 202.131.225.197

HAYTADUUD OCHOOD TALIBANCHUUDAAR HAMGAALUULNA GEJUU HAHA HYATADUUD HEZEI CH TGEJ DOOSHOO OROHGUI

Avatar

Худлаа мэдээлэл цацахаа болио 2021-07-10 54.38.214.17

Талибанууд дотроо 2 хувилбар.нэг нь жинхэнэ муслимууд бол нөгөө нь зөвхөн улсаа л бодсон хэсэг.жинхэнэ мусалман хүн ах дүү уйгуруудыг хэзээ ч доромжлохгүй ❗❗ийм үг хэлсэн гэдэгт
Ч итгэхгүй байна.хятадын гуйвуулсан мэдээлэл бололтой.урьдын мөрдөж байсан хуулийг шүүмжилсэн гэсэн нь Ертөнцийн Эзэнг шүүмжилсэн гэсэн үг юм.ийм үг хэлсэн байх учиргүй.

Avatar

Зочин 2021-07-10 24.17.94.42

Hyatad Oros Irand Geopoliticiin huvid chuhal gazraa beleglechihlee dee 🙁 Ediin zasgiin huvid hetsuu baigaa l daa. Harin Businessee saihan hogjuuleed Talibuud bolon odoo baigaa zasagtaigaa hamtraad 20 jil yum hiisen bol ch.

Avatar

Зочин 2021-07-10 66.181.186.101

Энэ Америкын байж байгааг нь ээ!! Худлаа л томроод таахалзаад дарвалзаад байхаас өөр шидгүй !!! АК наас өөр олигтой зэвсэггүй, ядаж байхад олигтой цэрэгжилт,зохион байгуулалт удирдлага ч байхгүй хэдэн сайн дурын зэрлэг бүдүүлэгчүүдтэй 20 жил нухалдаад яаж ч чадалгүй ялагдаад шившигээ хутгаад гараад явчихдаг юм даа!! Одоо тэнд үлдсэн Америк барууныханыг дэмжиж байсан бүхнийг х***а даа! Америк чихэр идсэн гээл хүүхдүүд устгах гарууд ш дээ!!

Avatar

Зочин 2021-07-10 54.38.214.17

Ану 1.т өчнөөн олон жил өчнөөн мөнгө үрээд ямар ч нэмэргүй 2.т бусад улсуудруу жишээ нь Иорданлуу анхаарал хандуулж байгаа 3.т хятадыг чангалах зорилгоор мөн Афганистанаас цэргээ гаргаж байгаа юм

Avatar

Зочин 2021-07-10 202.21.108.185

ТЭГЖ БАЙНАА ХАХА

Avatar

Зочин 2021-07-10 202.126.89.65

Өмнөх талибануудаас хамаагүй өөр юм яьрж бна. Зарим газар талибанчууд охидыг сургуульд сурахыг зөвшөөрч бгаа гэсэндээ

Avatar

Зочин 2021-07-10 66.181.161.113

Эх орондоо эзэн болсон л байна ш т

Avatar

Зочин 2021-07-10 202.126.90.111

Чам юм тэнэгүүд л тэнд баймаар юм байна.

Avatar

Зочин 2021-07-10 64.119.19.81

hajbudina. ali hamri mikameka dika

Avatar

Зочин 2021-07-10 192.82.75.155

shal hudalaa bicheed bnaa..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж