"Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байхыг зөвлөе" | News.MN

"Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байхыг зөвлөе"

"Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байхыг зөвлөе"

"Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байхыг зөвлөе"

Баяр наадмын үеэр иргэд гол ус руу орох нь ихэсдэг. Иймээс ЦЕГын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулгаас гол усны ослын талаар тодрууллаа.

-Баяр амралтын өдрүүд эхэлж байна. Иргэдэд хандаж юуг сэрэмжлүүлэх вэ?

-Ирэх долоо хоног бүхэлдээ бүх нийтийн амралтын өдөрт шилжиж, ес хоног амралтын өдрүүд үргэлжилж байна.

Цагдаа болон онцгой байдлын албанаас иргэддээ аялал, зугаалгаар явахдаа гол, уснаас хол буух, бага насны хүүхдэд тогтмол хараа хяналтаа тавих, гол усанд унах, живэхээс сэргийлэх, насанд хүрсэн иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх сэрэмжлүүлгийг удаа дараа өгч байгаа боловч иргэд гол усанд эндэх, осолдох байдал тасрахгүй байна.

-Тухайлбал, усанд осолдох тохиолдол цагдаагийн байгууллагад нэлээд бүртгэгдсэн байна?

-Төв аймгийн нутагт Туул голын усанд 2021 оны долдугаар сарын 09-ний өдөр 15 настай иргэн живж нас барсан хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. Тухайн иргэн усанд сэлж байгаад хөл алдаж живсэн, Онцгой байдлын албаны алба хаагч нар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа, одоогоор хүүхдийн цогцос олдоогүй байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харъяат иргэн 58 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй нар нь долдугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ “Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад сураггүй алга болжээ.  Уг хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулахад долдугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ голын эргээс иргэн 58 настай иргэний цогцос, тээврийн хэрэгсэл олдсон бол 50 настай иргэний цогцос одоог хүртэл олдоогүй байна.

-Иргэдэд зөвлөгөө өгөхгүй юу?

-Иймд иргэддээ хандаж амралт зугаалга, аялалаар явахдаа гол уснаас хол буух, ялангуяа хүүхдүүдээ гол усанд оруулахгүй байх, насанд хүрсэн иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байж өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд бүү оруулаач ээ гэж дахин сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-10 103.229.122.249

Намайг бага байхад бас л ингэж ярьж сануулдаг байсан. 60 нас гарчихлаа, байдал яг хэвээрээ. Ер нь сануулаад хэрэггүй гэж боддог болсон. Нэгэнт хүний үг ойлгодоггүй, хэнэггүй, тэнэг юмнууд үхэж далд орж байсан нь дээр ч юм уу.

Avatar

Зочин 2021-07-10 59.153.114.25

Далд ор

Avatar

Зочин 2021-07-10 172.58.121.248

Tenegteh ch baina endeh ch baina helj anhaaruulj sanuulj baisan ni deer yalanguya huuhduud darviad gunzgii ruu ordog shuu

Avatar

Ай 21-Р ЗУУН ГЭЖ 2021-07-10 202.126.90.73

АЙ ХӨӨРХИЙ ХЭМЖЭЭ ХЯЗГААРГҮЙ ЮУ ТААРСАНАА ГАХАЙ УУЖ ИДЭЖ ХАРСАН ЗҮГТЭЭ НОХОЙ ТЭНЭЖ НЭГ БАЯРААС НӨГӨӨ БАЯРЫН ХООРОНД АЖИЛТАЙ АЖИЛГҮЙ ЗОРИЛГОТОЙ ЗОРИЛГОГҮЙ ХАМХУУЛ ШИГ АМЬДРАЛ НЭГЭНТ ӨНГӨРСӨН АМЬДРАЛ БОЛЖДЭЭ…21-Р ЗУУНД УРЬДЫНХААС ШАЛ ӨӨР ЦОО ШИНЭ АМЬДРАЛЫН ХЭВ ЗАГВАРААР АЖИЛЛАЖ АМЬДРАХЫГ БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙ ХҮН ТӨРЛӨХТӨНӨӨС ШААРДААД ДАРУЙ 2 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж