Барилга угсралтын ажлыг норм, стандартын дагуу гүйцэтгэхийг зөвлөж байна | News.MN

Барилга угсралтын ажлыг норм, стандартын дагуу гүйцэтгэхийг зөвлөж байна

Барилга угсралтын ажлыг норм, стандартын дагуу гүйцэтгэхийг зөвлөж байна

Барилга угсралтын ажлыг норм, стандартын дагуу гүйцэтгэхийг зөвлөж байна

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/177 дугаар захирамжийн дагуу Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 4-ний хооронд 112 барилгын талбайд барилгын түр хашаа, хамгаалалтын торыг норм, стандартад нийцүүлэх, орчны аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийлээ. Шалгалтаар барилгын түр хашааны шаардлага хангаагүй, орчны аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй 44 барилгын захиалагч иргэн, аж ахуй нэгжид Нийслэлийн Ерөнхий архитекторын зөрчил арилгах тухай шаардах хуудсыг хүргүүлсэн. Үүнээс 14 барилгын захиалагч иргэн, аж ахуй нэгжээс зөрчлөө арилгасан тухай тайлбар ирүүлээд байна.

Мөн барилга угсралтын ажил хийгдэж дуусалгүй удаан хугацаагаар зогссон, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хотын төвд байрлалтай 10 барилгад Барилгын тухай хуульд заасан хамгаалалтын горимд шилжүүлэх, барилгын түр хашаа, саравчийг стандартын дагуу хийх, төсөл хэрэгжих хугацаа, төлөвлөгөөг ирүүлж орчны аюулгүй байдлыг хангуулах тухай зөвлөмжийг албан бичгээр хүргүүллээ. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ холбогдох хууль, норм, дүрмийг мөрдөн, орчны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг зөвлөж байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-10 103.26.193.101

Солиорох юм. норм стандарт барихыг мэдэхгүй өдий хүрчээ дээ.

Avatar

Зочин 2021-07-10 202.126.90.73

⏰ МОНГОЛД БАРИЛГЫН БҮХ АЖЛУУДЫН НОРМ СТАНДАРТ НЬ ГЭЖ ЕРДӨӨ 60-ХАН ХУУДАСАЙ НИМГЭХЭЭН УЛААН ЦЭНХЭР НОМНУУД БАЙДАГ, ТЭРИЙГЭЭ БАРИЛГЫН ЯАМ НЬ 6000 ТӨГРӨГӨӨР 4Н ЗАМ ДЭЭР АРД ИРГЭДДЭЭ ХУДАЛДДАГ…

🌍 ХАРИН АМЕРИКАД ЗӨВХӨН БОЛТ ГАЙКНЫ ТУХАЙ НОРМ СТАНДАРТ ГЭЖ 600 ХУУДАСТАЙ ЗУЗААН НОМ БАЙДАГ…

АСАР ТОМ ЯЛГАА БАЙГАА БИЗ ??? ХӨГЖИЛ ДЭВШИЛ ХАА Ч БАЙСЫМ БАЗАРВААНИ……

Avatar

Tr 2021-07-10 103.229.122.249

Циркийн баруун хойно байдаг өндөр балгасыг яах гэж байна аа? Буянгийн Жагаа аваад хэдэн ч жил болчихов. Уг нь ярихдаа их л сайн юм билээ, өөрт нь эрх мэдлийг нь өгчихвөл энэ улсыг хөгжүүлээд өгнө ч гэх шиг. Ганцхан барилгыг өөд нь татаж чадахгүй байж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж