Монголбанк Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гаргав. Энэхүү дурсгалын мөнгөн дэвсгэрт нь сүүлийн үеийн шинэ технологиор бүтээгдсэн хамгаалалтын онцлог элементүүдээр баяжигдсан гэдгээрээ онцлогтой.
Дэвсгэртийн нүүрэн талд байрлуулсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого болон баруун, доод хэсэг дэх морьтон баатар нь 3D хэмжээст, өнгө нь хувирч солонгорох хамгаалалтын шинэ технологи юм. Мөн баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 7 ширхэг ташуу зураасан товгор таних тэмдэгтэй.
Дэвсгэртийн ар талд Д.Сүхбаатар жанжины хөрөг болон Ардын хувьсгалыг тунхаглан зарлах үедээ ард олонд хандаж хэлсэн алдарт үгийг оруулж, “Ардын хувьсгал 100 жил” гэсэн бичвэр бүхий тасалдаж харагдах металл утсыг байрлуулсан. Мөн дэвсгэртэд хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах Соёмбыг нүүрэн талд, Монгол Улсын газрын зургийг ар талын зүүн дээд хэсэгт тус тус байрлууллаа.
Зочин 2021-07-10 66.181.189.146
192.82.81.220 гэгч үнэн хэлжээ.Юмыг дандаа л муугаар төсөөлж байдаг хүмүүс яасан ч олон болоовдээ.Тэд бол нээрээн л хар санаатангууд мөн л дөө.Өөрсөдөө юу ч хийж чалахгүй зүгээр суугаад амандаа хоол горьдсон нохойноос дор амьтад шл.Муу мөртөө Төр засгаа муулна.Гадаадынханыг л баахан сайшаах аястай…
Зочин 2021-07-10 192.82.89.47
Монгол улс одоо мөнгөний загвараа солих болсоон. Маш муу загвартай мөнгөнүүд.
Зочин 2021-07-10 192.82.81.220
Аливаа юмыг сайн сайханаар олж харж баймаар .Харуулах талаас нь хардаг хүн хар санаатай хүн.байж мэднэ.
Зочин 2021-07-10 133.32.224.95
гарчигийг нь хараад хүрэлсүгийн зураг байх вий гэж айлаа шүү
ЗОЧИН 2021-07-10 103.57.95.178
ЭНЭ ЖИЛ ТӨСӨВ ХҮНДХЭН БАЙНА. ТӨР МӨНГӨ ХЭВЛЭХ ЗАМРУУГАА ОРСОН БИЗ. АРДЧИЛСАН НАМЫН ҮЕД ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХЭВЛЭЭД ТӨГРӨГИЙН ХАНШ ХОЁР ДАХИН УНАЖ 14 ОНД ЭДИЙН ЗАСАГ ХҮНДЭРЧ БАЙСАН.
Зочин 2021-07-10 66.181.161.113
Цаасан мөнгө хэвлэж төгөргийн ханш унагаах аргаа олжээ.Дахиж 20000 ба 50000ын дэвсгэрт хэвлэхгүй байх гэж найдъя.Хэрэв 50000ын дэвсгэрт гүйлгээнд гарвал түүгээр 1ш талх л авах болох байх.