Шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.07.10-нд нийтлэгдсэн

Шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж эхэллээ

Шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж эхэллээ

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дүүргийн нутаг дэвсгэрийн харъяалалд үйл ажиллагаа явуулдаг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Баривчлах төв, Баривчлах байр, 4 хорих анги, 1 сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдлэж буй хоригдолын хорих ялыг өршөөн хэлтрүүлэх, өршөөн хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн хасах, мөн баривчлагдсан шийтгэлийг өршөөн чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв.

БАРИВЧЛАГДСАН ИРГЭДИЙГ СУЛЛАВ

Нийслэлийн Прокурорын газраас Баривчлагдах төв болон Баривчлах байранд баривчлах шийтгэл оногдуулсан нийт 48 хүний материал ирүүлснийг хүлээн авч 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хянан шийдвэрлэж, дээрхи 48 хүний баривчлах шийтгэлийг өршөөн чөлөөллөө.

Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдлэж буй хоригдолын ялыг өршөөн хэлтрүүлж, өршөөн хасч, үлдэх ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солив:

Багахангай, Налайх дүүргийн Прокурорын газраас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдэлж буй 17 хоригдолыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахаар дүгнэлт ирүүлснийг хүлээн авч, мөн өдөр дээрхи 17 хүний хорих ялыг өршөөн хэлтрүүлж, ялаас хасч, үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв.

ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлж зарим шүүх хуралдаанд оролцогчийг хорих ангиас цахимаар оролцуулав.

2021 оны 7 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд Баривчлагдах төвөөс 39, Баривчлах байрнаас 9, Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас 17, Хорих 409 дүгээр хаалттай ангиас 39, Хорих 441 дүгээр нээлттэй ангиас 10, Хорих 421 дүгээр нээлттэй ангиас 15, Хорих 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас 18, нийт 147 хоригдолд холбогдох материал ирүүлснийг хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж