"Монгол Улс гурав дахь тунг наймдугаар сараас эхлүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2021.07.10-нд нийтлэгдсэн

"Монгол Улс гурав дахь тунг наймдугаар сараас эхлүүлнэ"

Ньюс агентлаг та бүхэнд энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


“Ө.БАТБАЯР ЭЛЧИН САЙДАД ТОХИРОХГҮЙ”

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарын томилгоог хэлэлцэж баталсан. Энэ үеэр АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон Ө.Батбаяр УИХ-ын гишүүд, олон нийтийн анхаарлыг ихээр татаж байлаа. Мөн Гадаад харилцааны яамны эмэгтэй ажилтнууд Элчин сайд нарыг ямар шалгуураар сонгосноо тайлбарла хэмээн удирдлагууддаа бичиг хүргүүлсэн. Элчин сайд нарын томилгооны асуудлаар МУИС-ийн ОУХНУС-ийн ахлах багш Д.Оюунсүрэнтэй ярилцлаа.


-Дипломат албанд хамгийн сайн бэлтгэгдсэн, шилдэг мэргэжилтнүүд энэ салбарт ажилладаг гэсэн ойлголттой байлаа. Гэтэл одоо дипломат алба зөвхөн хувийн эрх ашиг хөөсөн, эрх мэдэлтэй хүмүүсийн “шахааны үүр” болчихсон байгааг иргэд олон талаас хардаг, шүүмжилдэг. Судлаач, багш хүний хувьд харахад та үүнтэй санал нийлэх үү?

-Дипломат албанд зарим нэг “шахааны хүмүүс” байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ дипломат алба, олон улсын харилцааны үндэсний боловсон хүчин бэлтгэдэг ууган сургууль болох МУИС-ийн ОУХНУС-д багшилдаг хүний хувьд Гадаад харилцааны яаманд өндөр боловсролтой, мэдлэг чадвартай, цэгц шударга олон дипломат ажилладгийг мэднэ. Тэдний дунд манай сургуулийн төгсөгчид, миний шавь нараас ч байгаа.

Харин тэдний хичээл зүтгэлийг цөөн тооны цүнх баригчид, намын тавиулууд болон авлигач дарга нарын үр хүүхэд, хамаатан садан булингартуулах учиргүй.

Гэхдээ сүүлийн жилүүдэд “арын хаалга”-ны хүмүүсийн тоо ихэсч, тэдний үйлдэл, эс үйлдэл нь улс орны эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрэх вий гэдэгт сэтгэл түгшиж байна. Одооноос л энэ байдлыг нэн яаралтай засч залруулахгүй бол хожим харамсаад ч барахгүй үр дагавар авчирна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


МОНГОЛ УЛС ГУРАВ ДАХЬ ТУНГ НАЙМДУГААР САРААС ЭХЛҮҮЛНЭ

Цар тахлын эсрэг хамгийн үр дүнтэй хамгаалалт гэгдэх вакцины гурав дахь тунгийн хүлээлт олон нийтэд бий. Вакцинжуулалттай холбогдуулан цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас тодрууллаа.


Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар вакцинжуулалт хэчнээн хувьтай үргэлжилж байна вэ?

-Улсын хэмжээнд энэ оны долдугаар сарын 6-ны өдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд хүн амын 64.2 хувь, хоёрдугаар тунд 54.6 хувь нь хамрагдаад байна. Иргэдийн хувьд нийслэл болон орон нутагт вакцинд идэвхтэй хамрагдаж байна. Тухайлбал, орон нутагт нийт 1.7 сая иргэний 81.8 хувь нь вакцины эхний тунг авсан бол хоёр дахь тунд 68.5 хувийг дархлаажуулжээ. Мөн нийслэлийн хэмжээнд ч бас вакцинжуулалтын явц өндөр хувьтай байна.

Тодруулбал, 1.6 сая иргэний 96.7 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсан бол 83.6 хувь нь бүрэн тунгаа авсан.

Засгийн газар долдугаар сарын 1 гэхэд 18-аас дээш насны хүн амын зорилтот бүлгийн хоёр сая иргэнийг вакцинд хамруулж дуусгахыг мэдэгдэж байсан. Төлөвлөсөн хугацаандаа зорилтот бүлгийн иргэдээ вакцины хоёр тунгаар бүрэн дархлаажуулж дууссан уу?

-Бид зорилтот бүлгийн иргэдээ вакцинд хамруулж дууссан гэж ойлгож болно. Эхний ээлжид 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг дархлаажуулахаар төлөвлөж байсан. Вакцинжуулалт эхэлснээс хойш зорилтот бүлгийн 97.8 хувийг дархлаажуулсан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ӨНДӨР ҮНЭТЭЙ ТОМОГРАФ ЗЭРЭГ ОНОШИЛГООГ ЭМД-ААР ХИЙЖ БАЙНА"

Улсын болон хувийн томоохон эмнэлгүүдэд шаардлагатай тохиолдолд хийгддэг өндөр өртөг бүхий шинжилгээг даатгалаар хөнгөлж эхэлсэн байна. Тухайлбал, компьютер томограф зэрэг өндөр үнээр хийгддэг  шинжилгээний төлбөрт Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт үзүүлж байгаа аж. Энэ талаар ЭМДЕГ-ын олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргалаас тодрууллаа.


-Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд энэ жилээс ямар ямар тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрдсэн бэ?

-2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн шинэ хуулиар даатгуулагчийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг хуваалцах, даатгалын үр шимийг хүртээх үүднээс эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг мөрдөхгүй болсон. Ингэснээр даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх боломж бүрдсэн гэсэн үг. Дээд хязгаарт өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүй байхаар зохицуулсан байдаг.

Өнгөрсөн оны наймдугаар сард ЭМД-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Шинэчилсэн тогтоолоор өндөр өртөг бүхий найман шинжилгээ, оношилгоо багтаад байгаа. Өмнө нь өндөр өртөгтэй хэрэгслийг санхүүжүүлж ажиллаж байсан бол одоо оношилгоо, шинжилгээний багцыг санхүүжүүлж байна. Нийт есөн төрлийн оношилгоо, 130 гаруй төрлийн шинжилгээ багтсан.

-Даатгалаар хөнгөлж байгаа өндөр өртөгтэй оношилгооны багцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Өндөр өртөгтэй оношилгоо хийлгэх иргэд даатгалын сангаас 70 хувь, хувиасаа 30 хувийг төлөх зохицуулалттай байгаа. MRI оношилгооны тухайд нийт өртөг 350 мянган төгрөг байгаагаас иргэд 105 мянган төгрөгийг төлнө. Харин томограф оношилгоонд 120 мянган төгрөг байхаар тооцоолж иргэн 36 мянган төгрөгийг даатгуулагч төлөх боломжтой болсон.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Х.АРИУНАА: ТӨР ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДААР НААДАЖ БАЙНА

Улс даяар эрүүл мэндийн салбарт “Улаан бүс” тогтоож, эмнэлгийн эмч, ажилчид, иргэдийн ачаалалд дарагдаж байгаа билээ. Хоёр жилийн хугацаанд халуун цэг дээр ажиллаж, хүлээцтэй хандсан эмч, ажилчдын тэвчээр тасарч, ажил хаяхаа мэдэгдсэн. Тус салбарынхан төв талбайд эсэргүүцлээ илэрхийлж, суулт зарлаад ес хонож байна.

“24 сар баярлаагүй юм чинь наадмаар ч суултаа үргэлжлүүлнэ. Ээлжийн амралтаа авсан эмч нар үзэл бодлоо илэрхийлж байна. Эцэст нь бидний дууг хорино гэвэл тэмцэл ширүүснэ” хэмээн ам бардам хэлэх эмч, ажилчид цаасан хайрцаг дээр сууж, эсэргүүцлээ илэрхийлж буй юм. Цөхрөлтгүй ажиллаж байгаа эмч нарын урам яагаад мохох болов. Салбар яамнаас цар тахлын нөхцөлд хэрэгжүүлж буй зохицуулалт хэр оновчтой байгаа зэрэг асуудлаар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаатай ярилцлаа.


-Covid-19 дотоодод тархах нь тодорхой байсан. Яг хэзээнээс эрүүл мэндийн салбарын бодлого алдагдаж эхэлсэн бэ?

-Би хүний их эмч мэргэжилтэй. Энэ салбарт 30 жил тасралтгүй ажилласан. Эрүүл мэндийн салбар улстөржиж байна. Хүний амь насыг хариуцаж байгаа салбарыг мэргэжлийн хүн мэргэжлийн түвшинд удирдаж, зохион байгуулалттай ажиллах ёстой. Тиймээс эрүүл мэндийн салбарт сайдаас эхлээд эмч ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах боломжийг хууль эрхзүйн орчинд бүрдүүлж өгөх шаардлагатай. Тэгэлгүй стратегийн томоохон салбарыг уландаа гишгэж байна. Монгол хүн эрүүл байж улс орон хөгжинө. Гэтэл эмч, ажилчдыг үл тоомсорлож, салбарыг тоохгүй хаяж байгаад харамсч байна. Цар тахлын тохиолдол дотоодод бүртгэгдсэн өдрөөс эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөлт дутаж, олон эрсдэл үүсгэсэн.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж