Норвегид зургаа засварласан инфлюнсерүүдэд хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

Норвегид зургаа засварласан инфлюнсерүүдэд хариуцлага тооцно

Норвегид зургаа засварласан инфлюнсерүүдэд хариуцлага тооцно

Норвеги улсын парламент инстаграм, фэйсбүүк, тикток, твиттер, снапчат зэрэг цахим сүлжээнд нөлөө бүхий хүмүүс төлбөртэй зар сурталчилгааны пост оруулахдаа зургаа засварласан бол заавал мэдэгдэж байхыг хуульчилжээ.

Тус улс Маркетингийн тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа уг хуулийг баталсан ба засварласан зураг ашигласан гэдгээ олон нийтэд нээлттэй мэдэгдээгүй тохиолдолд торгох цаашлаад хорих ял оноох аж.

Саяхан хийсэн судалгаагаар тус улсын Осло хот дахь сургуулиудын 10 дугаар ангийн сурагч охидын талаас илүү хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, хоолны дуршилгүй болох эмгэгтэй болж байгаа нь нотлогдсон байна. Энэ нь өсвөр насныхан болон залуу охид бүсгүйчүүдийн нас баралтын гурав дахь том шалтгаан болжээ.

Цахим сүлжээн дэх олон дагагчтай хүмүүсийн хэт хиймэл, төгс дүр зурагтай өөрийгөө харьцуулж буй нь дээрх асуудал үүсч буй хамгийн том хүчин зүйл гэж үзсэн байна.

Эх сурвалж: Washington post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж