Батлан хамгаалахын дэд сайд олимпод оролцох тамирчдад амжилт хүслээ | News.MN

Батлан хамгаалахын дэд сайд олимпод оролцох тамирчдад амжилт хүслээ

Батлан хамгаалахын дэд сайд олимпод оролцох тамирчдад амжилт хүслээ

Батлан хамгаалахын дэд сайд олимпод оролцох тамирчдад амжилт хүслээ

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай эх орноо төлөөлөн “Токио- 2020” олимпод оролцох "Алдар" спорт хорооны баг тамирчдад амжилт хүсч, гарын бэлэг дамжууллаа. Энэ сарын 23-нд эхлэх "Токио-2020" олимпийн наадамд Монголын тамирчид байт харваа, буудлага, бокс, жудо, чөлөөт бөх, 3×3 сагсан бөмбөг, усанд сэлэлт, одон бөмбөг, хөнгөн атлетик, хүндийн өргөлт гэсэн спортын 10 төрөлд 43 эрх аваад байгаа юм.

БХЯ-ны харъяа “Алдар” спорт хорооноос спортын 7 төрлөөр 12 тамирчин эрхээ баталгаажуулаад байна. Тухайлбал, буудлагын төрлөөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэд хурандаа О.Гүндэгмаа, ОУХМ, ахлагч Э.Даваахүү, байт харвааны төрлөөр ОУХМ, ахлагч Б.Отгонболд, марафонны төрөлд ОУХМ, дэд ахлагч Б.Мөнхзаяа, ОУХМ, ахлах ахлагч Ц.Бямбажав, боксын төрөлд ОУХМ, ахлах ахлагч Б.Чинзориг, паратаеквондоогоор ОУХМ Х.Энхтуяа, ОУХМ Г.Болор-Эрдэнэ, хүндийн өргөлтөөр МУГТ ахлах дэслэгч М.Анхцэцэг, жүдо бөхийн төрлөөр ОУХМ, дэслэгч Г.Алтанбагана, МУГТ, дэслэгч Ө.Дүүрэнбаяр, ахлагч Б.Ганхайч нар өрсөлдөх билээ.

Батлан хамгаалахын дэд сайд энэ үеэр “Монгол Улсын нэр хүндийг өргөсөн олон төрлийн уралдаан тэмцээнд Зэвсэгт хүчнээр овоглосон манай тамирчид хэзээд амжилттай оролцож байсан. Энэ удаад ч гэсэн та бүхэн зорьсондоо хүрч амжилтаа бататгана гэдэгт итгэл төгс байна” гэдгээ  дасгалжуулагчдаар нь дамжуулан уламжилсны зэрэгцээ тамирчдад зориулсан төрөл бүрийн амин дэм, витамин, уураг зэргийг гардуулан өгөв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цэрэг 2021-07-09 78.187.120.177

Алдар спорт хорооны дайчин, тамирчиддаа амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж