Дээд шүүх Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар бүртгэлээ | News.MN

Дээд шүүх Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар бүртгэлээ

Дээд шүүх Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар бүртгэлээ

Дээд шүүх Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар бүртгэлээ
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны долдугаар сарын 9-ний өдөр хуралдав.
Хуралдаанаар Монгол Ардын намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын Бага хурлын 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн XI хуралдаанаас Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгосон үйл ажиллагаа Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрэмд нийцсэн байх тул намын даргын өөрчлөлтийг бүртгэж шийдвэрлэлээ.
Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлаар Н.Отгончимэгийг томилох асуудлыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зо 2021-07-09 202.9.40.66

ИЙМ ТЭНЭГ ЮМЫГ ДАРГААРАА ТАВЬЖ БАЙДАГ

Avatar

иргэн 2021-07-09 192.82.78.215

Жинхэн дарга биш зүгээр үүрэг гүйцэтгэгч гээгүй бил үү. Жинхэн даргыг их хурлаараа сонгодог гээд байсан санагдах юм. Улам л утгаа алдаад байх юм дөө.

Avatar

Зочин 2021-07-09 103.26.194.55

Манай 2 хөрш, ОХУ ялалтынхаа баярыг, БНХАУ ХКН-ынхаа 100 жилийн ойг тэмдэглэж байгаатай харьцуулахад, нэг л цаг үед байгаа бид , МАН-ын удирдлагаар хийсэн ардын хувьсгалын, тусгаар тогтнолын 100 жилийнхээ ойн баяр наадмыг, санаанд хүртэл ёслол төгөлдөр хийж чадсангүй намын даргаа.

Avatar

Зочин 2021-07-09 192.82.82.243

Дээд шүүхийн Ганзоригийг үтэр түргэн зайлуулах ёстой. МАН-ын уяаны нохой. Энэ нөхөр сонгуулийн хор хутгахад оролцсон, Монголчууд аа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж