Хонгконг болон Монголд суугаа Хойд Солонгосын элчин сайдын яамд руу Ким Жон Унд уламжилж өгөхийг хүссэн захидлыг БНСУ-ын нэгэн иргэн илгээжээ. Захидлыг БНАСАУ-ын цэргүүдийн гарт өнгөрсөн жил амиа алдсан Өмнөд Солонгосын удирдах албан тушаалтны ах И Рэ Жин гэгч илгээсэн байна. Тэрбээр дүүгийнх нь цогцсыг таниулж өгөхийг хүсэн ийнхүү захидал бичсэн байна.
Тэрбээр “Би өчигдөр/2021.7.8/ Монгол Улс болон Хонгконгод суугаа Пёньяны элчин сайд нарт захиа илгээсэн. Тэр захиаг минь цааш нь Ким Жон Ун даргад уламжилж өгнө үү гэж хүссэн. Өмнө нь би хоёрдугаар сард БНСУ-ын эв нэгдлийн сайд И Ин Ёнтой уулзахдаа түүнд захиагаа өгөөд Ким Жон Ун даргад хүргүүлж өгөхийг гуйж байлаа. Гэвч хожим шалгаж үзэхэд миний захиа эзэндээ очоогүй байсан. Учир нь хоёр Солонгос харилцаа холбоогоо тасалчихсан байсан” хэмээжээ.
Уг захианд Умард Солонгосын удирдагч Ким Жон Унаас дүүгийнх нь цогцос байгаа эсэхийг лавлаж, хэргийн газарт очиж үзэхийг, эрх баригчдаас хэргийн талаар тайлбар авах хүсэлтэй байгаагаа И Рэ Жин илэрхийлжээ. Түүнчлэн тэрбээр “Би дүүгээ алдсан ах, хүүгийнхээ араас эмгэнэсэн гэр бүлийн хувиар биш, хувь хүнийхээ хувьд үүнийг хичээнгүйлэн хүслээ” хэмээн захидалдаа бичжээ.
Тэрбээр өмнө нь захиагаа Хөх ордонд, НҮБ гээд олон газарт илгээсэн ч, Ким Жон Уны удирдлага дор ажилладаг хүмүүст хүргэвэл илүү найдвартай гэж боджээ. Гэвч одоохондоо И Рэ Жин элчин сайд нараас хариу аваагүй байгаа гэнэ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ