Баянзүрх дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа | News.MN

Баянзүрх дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

Баянзүрх дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

Баянзүрх дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 62 тэрбум төгрөгийн 114 төсөл арга хэмжээний хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Эдгээр ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийн ахлагч, дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан дүүрэгт хийгдэж байгаа зам, сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлуудын явцтай танилцлаа.

Тодруулбал дүүргийн 7,  20, 23-р хороодод авто зам шинэчлэлтийн ажил, хатуу хучилттай авто зам, явган замын өргөтгөлийн ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд ажлын явц 60-70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дараа нь дүүргийн 20-р хороонд байрлах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил, 16-р хороонд байрлах 640 суудал бүхий 44-р сургуулийн барилга, 13 дугаар хороонд байрлах 14-р сургуулийн барилгын өргөтгөл, 23-р хороонд байрлах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга, 16-р дугаар хороонд байрлах 40 дүгээр сувилал цэцэрлэг, 8-р хороонд байрлах цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж тулгамдаж буй асуудлыг ярилцлаа.

Холбогдох албаны хүмүүс гүйцэтгэлийн мөнгийг богино хугацаанд шийдвэрлэх, барилгын материалын үнэ 2 дахин өссөнөөс үнийн зөрүү үүсч компаниуд алдагдалтай ажиллаж байгаа мөн Ковид-19 халдварын улмаас барилгын материал хил дээр гацсантай холбоотойгоор бараа материалын хомсдол үүссэн талаар хэлж байсан юм.

12-р хороонд байрлах Жанжины буурь орчмын явган зам, гэрэлтүүлгийн ажилтай танилцахад 2020 онд 100 метр явган зам, 10 ширхэг гэрэлтүүлэг хийгдсэн бөгөөд үлдсэн 100 метр явган замын ажлыг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Засаг даргын орлогч тус ажлын хүрээнд ажлын чанар, өнгө үзэмжинд анхаарч ажиллах талаар зөвлөсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-07-09 66.181.191.39

БЗД-ийн 25-р хорооны асуудлыг шийдэж өгөөчээ!!! Тээврийн цагдаагийн газрын журмын хашааг буулгаж Нарны зам руу нэвт гаргавал натурын түгжрэл багасана гэсэн яасан бэ

Avatar

Зочин 2021-07-09 124.158.107.35

бүтээн байгуулалт гээд хөшөөний зураг тавьцан нтр яана даа энэ дуракнуудыг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж