ЭМЯ: Наадмаар аль болох орон нутаг руу зорчихгүй байх нь зүйтэй

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Наадмаар аль болох орон нутаг руу зорчихгүй байх нь зүйтэй

ЭМЯ: Наадмаар аль болох орон нутаг руу зорчихгүй байх нь зүйтэй

ЭМЯ-наас баяр наадмын өдрүүдээр орон нутаг руу амралт зугаалганд явах иргэдэд зөвлөлөө.

Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан: “Хөдөө орон нутагт халдварын тархалт өндөр байгаа учраас иргэд аль болох орон нутаг руу зорчих хөдөлгөөн хийхгүйгээр хот дотороо цэвэр агаарт гарах нь зүйтэй юм. Дэлхий дахинд Covid-19-ийн  “дельта” хувилбар  хурдтай тархаж байгаа тул баяр наадмын өдрүүдээр гэр бүлийн хүрээллээсээ өөр хүнтэй уулзахгүй байх хэрэгтэй.

Гэр бүл, албан байгууллагын хүрээнд гадны хүнтэй уулзаж, хавьтал болох нь халдвар тархах эрсдлийг улам нэмэгдүүлж байна.

Мөн архи согтууруулах ундаа бага хэмжээгээр хэрэглэх, зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж явах, гол усны орчимд анхаарал болгоомжтой байх, бага насны хүүхдийг сайтар анхаарах, хоол хүнсний хордлогоос сэргийлэх, махан бүтээгдэхүүнийг сайтар болгож идэх, шингэн зүйл сайн ууж наршилтаас сэргийлэх хэрэгтэй.

Цар тахлын энэ хүнд цаг үед эмнэлгийн ор хүрэлцэхгүй, эмч ажилчдын тоо дутмаг байгаа учраас иргэд наадмын амралтын өдрүүдэд хоолны хордлогод орох, нарших зэргээр өвдөж, ачаалал нэмэгдүүлэхээс болгоомжлох хэрэгтэй.

Г.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж