Ардчилсан намын угшилтай ч намаасаа “урваж” Шударга иргэлийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/ нам байгуулсан Л.Болд Бельгийн вант улсад Элчин сайдаар томилогдсон. Түүнтэй хамт мөн тус намыг байгуулалцаж байсан АН-ын гишүүн асан Ж.Батзандан ч мөн гадаадад Консулаар томилогдоод багагүй хугацаа өнгөрчээ. МАН-ынхан М.Энхболдыгоо унагах ажиллагаанд хамтарч, УИХ дахь Ардчилсан намыг бүлэггүй болгож, шинэ нам байгуулж тэмцэж явсан Л.Болд, Ж.Батзандан нар өдгөө тэмцлийнхээ “шагналыг” авч хоёулаа гадаадад Элчин сайд, Консулд ажиллахаар болж буй нь энэ.
Тэд байгуулсан ШИНЭ намаараа МАН-ынхны зодоонд оролцсоноос хойш хэсэгтээ чимээгүй байсан бол ийн Элчин сайдаар явж буй тус намын дарга Л.Болд намаа Т.Ганболдод “бэлэглэх” гэрээнд гарын үсэг зуржээ. Тодруулбал, Нам бус бие даасан иргэдийн Сэргэн мандалт холбоо өнөөдөр ШИНЭ намтай хамтран ажиллах гэрээн гарын үсэг зурав. Нам бус бие даасан иргэдийн Сэргэн мандалт холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд бөгөөд тэд ийн өнөөдрөөс хамтран ажиллах гэнэ. Ж.Батзандан ч, Л.Болд ч гадаадад төр төлөөлж, ажиллах учир ШИНЭ намын үйл ажиллагааг Т.Ганболд үргэлжлүүлэх бололтой.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ