IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны дэлхийн шилдэг хөнгөн атлетикчаар гурвантаа шалгарч байсан ОХУ-ын амьд домог Елена Исинбаева тулгуурт харайлтын спортын түүхэнд тасралтгүй өндөр амжилт гаргаж байсан ч хоёр дахь удаагаа томоохон уралдаан, тэмцээнд тааруухан амжилттай оролцлоо. Катарын нийслэл Доха хотноо зохиогдож буй хөнгөн атлетикийн заалны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн олимпийн хошой аварга Исинбаева 4.60 метр дээгүүр амжилттай харайж, улмаар 4.75 метр дээгүүр харайхаар оролдсон боловч гурван удаа бүтэлгүйтэж, улмаар медальгүй хоцорчээ. Заалны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйччүдийн тулгуурт харайлтын төрөлд Польшийн тамирчин Анна Роговска 4.70 метрийг амжилттай давж, хүрэл медаль хүртсэн бол ОХУ-ын Светлана Феофанова мөнгө, Бразилийн Фабиана Мюрер аваргын алтан медалийн эзэн болсон байна.
Сүүлийн хэдэн жилийн турш тулгуурт харайлтын төрөлд ноёрхож, эзэн нь байсан 27 настай Исинбаева ийнхүү тааруухан амжилт гаргасандаа ихэд эмзэглэж, хэсэг хугацаанд амралт авах цаг нь болсон гэдгээ ч илэрхийлжээ. Тэрбээр тэмцээний дараа “Берлинд болсон тэмцээний дараа магадгүй би өөртөө дүгнэлт хийж хараахан чадаагүй бололтой. Сэтгэл санааны асуудал байсан байх. Магадгүй би ядарсан, гэхдээ сэтгэл зүйн хувьд бага зэрэг ядарсан байх. Их, бага хэмжээгээр би үргэлж дарамттай байдаг. Үргэлж л би өөрийгөө хамгийн шилдэг нь байж, медаль авах ёстой мэтээр боддог. Хэрэв надад амралт шаардлагатай бол би ирэх улирлыг өнжих болно” гэжээ.

С.Шүр