Тайванийн элчинд орогносон 11 сэжигтнийг баривчилжээ | News.MN

Тайванийн элчинд орогносон 11 сэжигтнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.09-нд нийтлэгдсэн

Тайванийн элчинд орогносон 11 сэжигтнийг баривчилжээ

Тайванийн элчинд орогносон 11 сэжигтнийг баривчилжээ

Гаити улсын Ерөнхийлөгч Жовенел Моисег гэрт нь буудаж хөнөөсөн хэрэгт холбоотой хэмээн сэжиглэгдэж буй бүлэг этгээдийг Карибын арал дээрх Тайванийн элчин сайдын яаманд орогнож байхад нь олж баривчилжээ.

Тайванийн элчин сайдын яамнаас өчигдөр цагдаа нарт нэвтрэх зөвшөөрөл олгосны дараа ерөнхийлөгчийн аллагын хэрэгт холбоотой хэмээн сэжиглэгдэж буй 11 этгээдийг баривчилсан аж. Энэ тухай Тайванийн элчин сайдын яамнаас өнөөдөр/2021.7.9/ цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Энэхүү мэдэгдэлд “Тайвань бол олон улсын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн. Түүнчлэн Бүгд найрамдах Гаити улсын эртний үнэнч нөхөр. Тиймээс бид Гаитийн цагдаа нарт болсон явдлын үнэн мөнийг нэн даруй олох, хайх, тогтоох ажилд нь дэм болж, даруй нэвтрэх зөвшөөрөл олгосон юм” хэмээжээ.

Харин Гаитийн цагдаа нарын мэдээлснээр Ерөнхийлөгчийн аллагын хэргийг Гаити гаралтай хоёр америк, 26 колумб иргэн зохион байгуулсан аж. Харин өчигдөр/2021.7.8/ баривчлагдсан 11 этгээд чухам аль улсын иргэд болохыг одоохондоо нийтэд мэдээллээгүй байна.

Гаити бол Бээжинг эсэргүүцэж, Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөг 15 орны нэг билээ. Түүнчлэн Тайванийн элчин сайдын яам талийгаач Ерөнхийлөгчийн гэртэй ойрхон байдаг гэнэ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-09 202.9.40.226

Таывань хэний гар хөл болсон бэ!? Хаха!

Avatar

Зочин 2021-07-09 150.129.142.125

Манай Ховд аймагтай ойролцоо газар нутагтай Гайти арал дээр тус бүр 10 сая давсан хүн амтай 2 улс зэрэгцэн оршдог. Эдний нэг Доминикан улс НҮБ жагсаалтаар дэлхийд 60 орчимд боломжийг ангилалд эрэмблэгддэг. Гайти улс энэ жагсаалтад 140 орчим хоцрогдсон ядуу буурай ангилалд жагсдаг. Ижил төстэй нөхцөлд эрс тэс ялгаатай байгааг тус орнуудын ард түмэн улс орноо хэрхэн авч яваагийн үзүүлэлт гэж үздэг. Дашрамд Монгол улс дээрх жагсаалтад 120-130 байрт хоцрогдсон ядуу буурай улс гэсэн ангилалд байдаг.

Avatar

Зочин 2021-07-09 172.58.223.45

Хийх юмаа үзэмжээрээ хий гол нь өгөх ёстойгоо өг гэдэг нь испаний колони буюу доминикан. Тиймдээ ч өдий зэрэгтэй хөгжсөн нь энэ. Франц колоничлогчид баахан боолууд авч ирээд шим сүүсийг нь шахаж шахаж хаясан нь гаити. Эзэндээ хаягдсан боолуудын байгуулсан улс. Боол байсан улс боолоороо л дуусах юм даа. Авах юм нь франц хэлтэй. Франц гэдэг чинь испани итали португалийг таагаад ойлгоод байнаа гэсэн үг

Avatar

Зочин 2021-07-09 146.115.161.230

Хаха үннэн хөгийн жүжиг. Эхлээд ороод ир гэж орогнуулснаа дараа нь цагдаа нарт гардуулаад өгдөг гэнээ

Avatar

Зочин 2021-07-09 66.181.186.101

ТТГ пакталж байгаам биш үү?!Америк агаа нь Тайваны элчин яаманд орогнуулах найруулгыг хийцэн юм биш үү?!?!

Avatar

иргзн 2021-07-09 202.179.25.90

манайд бол нэг л их Хүний Эрх ,Шүүхээр шийдэгдээгүй бол энэ тэр гээд яг Шүүх дээр очихоор Шүүгчид нь Авилга аваад Гэмт хэрэгтэнийг Чөлөөтөй явуулаад Хэргий нь замхаруулдаг муухай зуршилтай,

Avatar

Архангайхүү 2021-07-09 103.212.116.123

Хүн алсан сэжигтэн хүмүүсийн зургийг ямар ч нуух хаах юмгүй цацаж байгааг харж байгаа биз, манайхааан ! Манайд болохоор аль болох нууцалж байгаад дараа нь замхраад алга болдог. Санаа авмаар л байгаам даа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж